БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас 2024 онд 165 мянган цагаач ажилтан авна гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Тус улсын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас гаргасан 2023 оны есдүгээр сарын 30-ны мэдээллээр Монгол Улсын 54 394 иргэн оршин сууж байгааг дурджээ. Дээрх статистик 2022 онд 39 746 байсан юм.
Харин БНСУ-д хууль бусаар оршин сууж буй, бүртгэлгүй Монгол иргэдийн тоо 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар 19 079 хүрчээ. Өөрөөр хэлбэл, тус улсад оршин сууж буй Монгол иргэдийн 35 хувь буюу гурван иргэн тутмын нэг нь бүртгэлгүй, харласан байдлаар оршин суудаг байна. Ингэснээр эрхзүйн зөрчилтэй хамгийн олон иргэдтэй улсад тооцогддог аж. БНСУ-д жилд дунджаар 100 мянга гаруй монгол жуулчин аялж, нэг хүн 2000 ам.долларын орлого оруулдаг байна.