Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Г.Занданшатар: Хоёр бөхт монгол тэмээг өсгөн үржүүлэх нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн онцгой үүрэг юм

7 аймгийн 20 гаруй сумын 100 гаруй тэмээчид, малчид оролцож, буухиа уралдаан, тэмээний парад, сайхан тэмээтэй хос, шилмэл буур
2024-01-23

Цэвэрлэгээнээс гарсан 634.9 тонн хар цасыг ачиж тээвэрлэв

854 ажилтан албан хаагч тусгай зориулалтын 157 машин техниктэйгээр ажиллаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто зам
2024-01-23

ХЗДХЯ-ны газрын дарга төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт холбогджээ

Түүнд холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгаад НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.13-1 дэх хэсгийн “Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийн шинжгүй” гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Түүнд холбогдох хэргийг шүүн хэлэлцэхээр удаа дараа товлож, хамгийн сүүлд өчигдөр 10.00 цагт хурлыг хийхээр зарласан ч гэрч, шинжээч нар ирээгүйгээс ирэх сарын 23-ныг болтол хойшлуулжээ.
2024-01-23

УГТЭ-т элэгний хавдрын мэс засал хийж эхэлжээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т энэ сараас элэгний хавдрын мэс засал хийж эхэлжээ. Тус эмнэлгийнхэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эмч, мэргэжилтнүүдээ хоол боловсруулах замын хавдрын мэс заслын чиглэлээр сургаж, чадавхжуулсан аж. Ингэснээр хавдрын мэс заслыг нэвтрүүлэх боломж бүрдүүлсэн байна. Тодруулбал, энэ сарын 10-нд тус эмнэлгийнхэн 52 настай өвчтөнд элэгний хавдар тайрах нээлттэй мэс заслыг амжилттай хийсэн аж. Мэс заслын дараа эмчлүүлэгчид ямар нэгэн хүндрэл гараагүй гэнэ. Өвчтөний биеийн байдал сайжирсан бөгөөд уржигдар эмнэлгээс гарч, дараагийн шатны хяналтад шилжжээ. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилготой арга хэмжээнүүдийн нэг нь энэ юм байна.
2024-01-23

Д.Дамдинсүрэн: Удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэдэг
2024-01-23

UB Smart Bus аппликейшн хэвийн ажиллаж байна

Хуучин чиглэлүүдийг сэргээсэнтэй холбогдуулан UB Smart Bus аппликейшнд мэдээллийг тухай бүр шинэчилж оруулж
2024-01-23

Төлөвлөгөөт хяналтаар 26 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Хяналт шалгалтаар хууль зөрчсөн нь тогтоогдсон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн албаны дарга
2024-01-23

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлжээ

Нийт дуудлагын 1231 зөрчлийн шинжтэй, 104 гэмт хэргийн шинжтэй  дуудлага, мэдээлэл байсан
2024-01-23

“Монголын төмөр зам” ХК-ийн газрын дарга Д.Банзрагчид яллах дүгнэлт үйлдүүлнэ

Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчид холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тус хэлтсийнхэн энэ сарын 15-21-нд эрүүгийн 828 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас дөрвийг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж, прокурорын байгууллагын хяналтад хүргүүлсэн байна. Тэдний дунд дээрх албан тушаалтны үйлдэл багтсан юм. 
2024-01-23

Ихэнх нутгаар багавтар үүлтэй цас орохгүй

Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -39...-44 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -32...-37 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Сэлбэ голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -26...-31 градус, бусад нутгаар -21...-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -18...-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -9...-14 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.
2024-01-23

Цагаан сараар гурав хоног амарна

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Цагаан сарын баяраар шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амрах хуультай.
2024-01-22

 Б.ЯДАМЖАВ: Малчдын хамтын оролцоонд тулгуурлан бэлчээрийн ашиглалт, хуваарилалтыг зохицуулж байна

 “Би Увс аймгийн Зүүнговь сумын хүн. Аав минь анх надад зах зээлээ дагаж нутгаасаа гарч амьдралаа залгуулах хэрэгтэй гэж зөвлөн одоогийн оршин суугаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт 2005 онд ирж суурьшиж байлаа. Энэ нутагтаа ирээд 19 жил болж байна. Аав минь намайг газар тариалангийн өлгий, мал ахуйгаа өсгөхөд таатай энэ сайхан газар нутагт суух боломжоор хангаж нүүлгэж өгөөд дараа жил нь бурхны оронд заларсан. Тийм болохоор би үржил шимт энэ сайхан нутагтаа ирсэндээ талархаж явдаг даа” хэмээн даруухан өгүүлэх энэ эрхэмийг аймгийн аварга малчин Б.Ядамжав гэдэг.
2024-01-22

Гар утас хулгайлж, доторх мэдээллээр данснаас нь хоёр сая төгрөг авчээ

Иймд иргэд та бүхэн гар утас, эд зүйлсээ албан өрөө, бусад газарт ил орхихгүй байх, гар утас, интернэт банкны
2024-01-22

Хүүхдийн хорт хавдрын 80 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй

Агаарын бохирдлоос болж, Монгол Улсын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буйг хөндөж, анагаах ухааны доктор Н.Одонгуа, судлаач С.Наранбаатар нар өнөөдөр “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тэд иргэд утаагаар амьсгалснаар хорт хавдрын өвчлөл, нас баралт, ургийн гажиг, зулбалт нэмэгдэж буйг судалгаанд үндэслэж, жишээ татан ярив.
2024-01-22

Гадаадад байгаа иргэд рүү чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсаас АНУ-д суугаа онц Элчин сайд Ө.Батбаяр НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Хилийн чанад дахь Монгол иргэдийн мэдлэг, чадавхыг Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болгох нь” төслийн хүрээнд тус байгууллагын Вашингтон дахь Бүсийн төвийн төслийн зохицуулагч А.Маристела тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024-01-22

Хаалганаас хаалганд канондсон бичиг, баримт зөөдөг байсныг халжээ

Хаалганаас хаалганд канондсон бичиг, баримт зөөдөг байсныг халжээ
2024-01-22

Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд зорчиж явсан шинэ саарал автобус автомашинтай мөргөлдөж ноцтой осол гаргасан. Зам тээврийн ослын улмаас автомашинд зорчиж явсан хоёр иргэн нас барсан бол автобусны жолоочийн биеийн байдал хүнд байгаа аж.
2024-01-22

Д.Сүхбаатарын талбайгаас Зунжин, Архивын ерөнхий газар, Жанжин клуб руу автобус явна

Нийслэлийн нийтийн тээврийн чиглэл шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Д.Сүхбаатарын талбайн өмнөх автомашины зогсоолд автобусны буудалтай болж, тэндээс гурван чиглэлд автобус явж байна. 
2024-01-22