Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд зорчиж явсан шинэ саарал автобус автомашинтай мөргөлдөж ноцтой осол гаргасан. Зам тээврийн ослын улмаас автомашинд зорчиж явсан хоёр иргэн нас барсан бол автобусны жолоочийн биеийн байдал хүнд байгаа аж.
Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад “Тухайн ослыг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Нийтийн тээврийн газраас шинэ автобуснуудыг авчирахдаа цуваагаар, цагдаагийн машинаар толгойлуулж ирдэг. Аюулгүй байдлаа хангахын тулд өдрийн 8 цаг явуулж байна. Аливаа ослоос сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг. Ослын талаарх нарийн мэдээллийг хууль хяналтын байгууллагаас тодруулаарай” гэлээ.