Хөгжлийн бэрхшээлтэй иргэд галт тэргээр зорчихдоо 20-30 хувийн хөнгөлөлт эдлэх нь
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг ЗТХЯ-наас дэвшүүлээд буй “Ээлтэй тээвэр” бодлогын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 20-30 хувийн хөнгөлөлттэй тарифаар үйлчилж эхэлжээ. Тодруулбал, тээврийн үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс орон нутгийн унтлагын галт тэрэгний тасалбарын үнийг 20, тасалгаатынхыг нь 30 хувиар бууруулсан байна.
2024-03-22
Прагийн амьтны хүрээлэнд Монголын зэрлэг амьтад “зочилно”
Прагийн амьтны хүрээлэнд маргааш нэгэн онцгой үйл явдал болох нь. Тус хүрээлэнгийнхэн 93 дахь улирлын албан ёсны хөтөлбөрөө “Монголын говь” сэдэвт үзэсгэлэнгээр нээхээр төлөвлөжээ. Энэ арга хэмжээний гол зочид нь манай оронд нутагладаг ховор, сонин зэрлэг амьтад байх гэнэ.
2024-03-22
Монголын улаан загалмай нийгэмлэгээс 3.8 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ
Зудад өртсөн малчдад үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар Монголын улаан загалмай нийгэмлэг өчигдөр мэдээлэв. Тус нийгэмлэгийнхэн одоогоор 21 аймгийн 7200 малчин өрхөд нийт 3.8 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн байна. Үүнд бэлэн мөнгө, хүнс, ариун цэврийн багц, малын эрдэст тэжээл зэргийг багтаажээ. Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Олон улсын улаан загалмай нийгэмлэг, НҮБ-ын Хүн амын сан, АНУ, Австрали, БНХАУ-ын Засгийн газар, Улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагын дэмжлэгээр малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
2024-03-22
Худалдаа, хөгжлийн банканд Узбекистаны иргэн хуурамч евро гүйлгээнд оруулсан уу
Худалдаа, хөгжлийн банкны “Нарны гүүр” салбарт 500-тын 20 ширхэг хуурамч евро илрүүлжээ. Үүнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын ажилтнууд хамтран шалгаж эхэлсэн аж. Нийт 10 000 хуурамч еврог энэ сарын 12-нд тус салбарт өгсөн байж
2024-03-22
Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 253.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Манай улс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу газар, ой, ан амьтан, ургамал, усны нөөцөөс жил бүр тодорхой хэмжээний орлого төвлөрүүлдэг. Өнгөрсөн онд эдгээрээс улсын төсөвт 253.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь 2021 оны үзүүлэлтээс 104, 2022 оныхоос 30 орчим тэрбум төгрөгөөр өссөн дүн аж. Үүний дийлэнх буюу 230 орчим тэрбумыг нь газар болон усны нөөц ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлжээ.
2024-03-22
Цахимаар мөрийтэй тоглуулагчдын найман тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг битүүмжлэв
Цахим орчин, олон нийтийн сүлжээ ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан хэд хэдэн хүнийг цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилж шалгаж эхэллээ. Тухайлбал, “Poker paradise” нэртэй мөрийтэй тоглоом тоглуулдаг А.Сонинбаяр, О.Батбаяр нарыг энэ сарын 20-нд саатуулсан гэнэ. Энэ үеэр мөрийтэй тоглоом тоглуулахдаа ашиглаж байсан суурин болон зөөврийн компьютерууд, “Iphone-15”, “Samsung”, “Huawei” загварын нэлээд олон тооны гар утас, ipad, иргэдээс шилжүүлэн авсан 40 гаруй сая төгрөгийг хураан авчээ. Мөрийтэй тоглуулж иргэдийг донтуулан луйвардсан мөнгөө зохион байгуулагчид нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болгодог нь шалгасан хэргүүдээс тодорхой болсон байдаг
2024-03-22
УДЭТ-ын зогсоол, орц, гарцыг шийдэхийг шаардлаа
Улсын драмын эрдмийн театр (УДЭТ)-ын уран бүтээлчдийн төлөөлөл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүлж буйгаа өчигдөр мэдээлэв. Тэд шаардлагадаа хэд хэдэн зүйлийг онцолсон байна. Юуны өмнө УДЭТ-ын зогсоолыг шийдэхийг хүсжээ. Тус театрын урд талын авто зогсоолыг өнгөрсөн оны тавдугаар сарын 25-нд хааж, тохижуулах шийдвэрийг тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргаж байв. Гэтэл тохижилтын гэх ажил нь зураг төслөөсөө тэс өөр, нүглийн нүдийг гурилаар хуурсан шинжтэй, стандарт, өнгө үзэмжгүй хэмээн олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм
2024-03-22
“Төрийн байгууллагууд хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг үл ойшоож байна”
Манай улс 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсон билээ. Уг хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дэргэд Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулсан юм. Тус хороо өнгөрсөн хугацаанд 130 орчим гомдол хүлээн авч, дөрвөн дүгнэлт гаргажээ. Тэдгээр дүгнэлтийн дагуу ХЭҮК-ын гишүүний 17 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн, хэрхэн хэрэгжүүлж буйг нь өдгөө хянаж байгаа аж. Түүнчлэн хүний эрх хамгаалагч субъектүүд эрх, үүрэг, хуулийнхаа талаар хангалттай хэмжээний мэдлэг ойлголттой болсон, эсэхийг тодорхойлох судалгаа хийсэн талаараа ХЭҮК-ын гишүүн, Хүний эрх хамгаалагчийн хорооны дарга С.Дондов өчигдөр танилцууллаа.
2024-03-22