Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 2024 оны эхний хоёр сард 809.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 234.8 (40.9%) тэрбум төгрөг, нийт зарлага 739.5 тэрбум төгрөгт хүрч, 143.7 (24.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн.
Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 245.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.7 (4.6%) тэрбум төгрөгөөр, нийт зарлага 337.3 тэрбумтөгрөг болж, 49.6 (17.2%) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ. Нийт зардал өсөхөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеэс 55.5 (19.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөллөө.