“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг ЗТХЯ-наас дэвшүүлээд буй “Ээлтэй тээвэр” бодлогын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 20-30 хувийн хөнгөлөлттэй тарифаар үйлчилж эхэлжээ. Тодруулбал, тээврийн үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс орон нутгийн унтлагын галт тэрэгний тасалбарын үнийг 20, тасалгаатынхыг нь 30 хувиар бууруулсан байна.
Ийм хөнгөлөлт эдлэх иргэд 21-244 399 дугаарын утас руу залгаж, захиалгаа баталгаажуулах ёстой гэнэ. Мөн хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд угтан авах үйлчилгээг захиалснаар галт тэргэнд суулгуулах, халуун хоол, цайгаар үйлчлүүлэх, тодорхой хугацаанд амрах боломжтой аж.
Бэлтгэсэн Н.Мишээл