1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Манай улс 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болж, усны олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн юм. Энэ жил Дэлхийн усны өдрийг “Ус ба Энх тайван” уриан дор тэмдэглэж өнгөрүүлж байна.
Улаанбаатар хот нийт 470,444 га нутаг дэвсгэртэй бөгөөд дөрвөн сав газарт хамрагддаг. Нийслэлийн хэмжээнд 251 булаг шанд, 18 рашаан ус, 41 нуур тойром, 84 гол горхи бүртгэгдсэн.