Худалдаа, хөгжлийн банкны “Нарны гүүр” салбарт 500-тын 20 ширхэг хуурамч евро илрүүлжээ. Үүнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын ажилтнууд хамтран шалгаж эхэлсэн аж. Нийт 10 000 хуурамч еврог энэ сарын 12-нд тус салбарт өгсөн байж. Гэтэл эл банкны “Занабазар” салбарт мөн тооны, “Капитрон” банканд дөрөв, “Дүнжингарав” худалдааны төв дэх банкны салбарт зургаан ширхэг 500-тын хуурамч евро гүйлгээнд орж ирснийг илрүүлэн цагдаагийнхан хураан авсан байна. Тиймээс тэдгээрийг нэгтгэн ЭЦА-нд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй бөгөөд хоёр ч хүнийг холбогдуулан хойшлуулшгүй ажиллагаа явуулан саатуулсан гэх мэдээлэл бидэнд ирлээ.
Тэдний нэг нь Узбекистаны иргэн Ш.Ф гэдэг хүн бол нөгөө нь Дархан-Уул аймагт оршин суудаг манай улсын иргэн Э.Ц гэх хүн аж.