Швейцар улсдаа хамгийн томд тооцогддог Цюрихийн их сургууль “Times higher education” сэтгүүлээс эрхлэн гаргадаг, дэлхийн шилдгүүдийн эрэмбэд орохоос татгалзжээ. Энэ нь Швейцарын Цюрих хотод байрладаг, олон нийтийн судалгааны их сургууль. Тус улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 12 их, дээд сургуультай. Тэдгээрээс хамгийн алдартай нь дээрх сургууль юм.
Тодруулбал, Цюрихийн их сургууль нь ойролцоогоор 28 000 гаруй оюутантай, шинжлэх ухаан, технологийн салбартаа хамгийн нэр хүндтэй байгууллагуудын нэг гэнэ. Одоогоор эл сургууль нь философи, анагаах ухаан, эдийн засаг, хууль зүй, математик, байгалийн ухаан, теологи, мал эмнэлэг зэрэг долоон чиглэлээр сургалт явуулдаг. Тус сургуулийн захиргаанаас “Сургуулиудыг эрэмбэлэх нь ихэвчлэн сургалтын бодит чанар, агуулгад бус, хэлбэр, тоон үзүүлэлтэд анхаарал хандуулахад хүргэдэг. Ингэснээр хуурамч урамшууллыг бий болгож байна” гэж өнгөрөгч лхагва гарагт мэдээлжээ.
“Times higher education” сэтгүүл анх 2004 онд уншигчдын хүртээл болсон бөгөөд дэлхийн их, дээд сургуулиудыг сургалтын чанар, судлаачдын олон талт байдал, судалгааны үр дүн зэргээр нь эрэмбэлдэг хэвлэл юм байна. Тус сэтгүүлийн гаргасан эрэмбэд өнгөрсөн оны есдүгээр сард Цюрихийн их сургууль 80 дугаар байрт орж байж. Дээрх их сургуулийг төгсөгчдөөс Нобелийн 22 шагналтан төржээ. Тэдний нэг бол физикийн загалмайлсан эцэг, харьцангуйн онолыг үндэслэгч Альберт Эйнштейн юм.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн