Цэцийн гишүүн асан Д.Сугар, Н.Нанзаддорж тэргүүтэй 20 хүний хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж эхлэв
Төв аймагт тавьсан авто замуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдсон Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатын үйлдэлтэй ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарын хэргийг нэгтгэн шилжүүлээд буй юм.
2023-12-20
Нүүрсний үнийн зөрүүнээс 826.4 сая ам.доллар алдсан гэв
Ингэхдээ Ганцмодны боомт дахь коксжих нүүрсний үнээс татвар, тээврийн зардлыг хасаж тооцдог байж. 2020 онд 63.4, 2021 онд 74.6 ам.доллароор тогтоосон байна. Өнгөрсөн 12 жилийн хугацааны дундаж үнийг сар бүрээр тооцон “Эрдэнэс Тавантолгой”-гоос тогтоосон доод болон гэрээний үнэтэй харьцуулахад зөрүүтэй байсныг шинжээч дурдаад, дүн нь 826.4 сая ам.долларт хүрснийг онцлов. Өөрөөр хэлбэл, тус компаниас хамгийн доод үнэ гэж тогтоосноос багаар гэрээ хийснээс эл зөрүү үүссэн гэсэн үг. Тэрбээр үүнийг “алдагдсан боломж” хэмээн тодотгосон бөгөөд манай улсын нүүрсний нийт экспортын 27.4 хувийг “Эрдэнэс Тавантолгой” хийж буй аж.
2023-12-20
Авлига, албан тушаалын 757 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 12 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 114 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 40 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2023-12-19
Хилээр алт гаргасан хүмүүсийн барааг улсын орлого болгоно
Тэдэнд Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 18.5-1 дэх хэсгийн “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Шүүх уг хэргийг хэлэлцээд иргэн Х.Ганзориг, У.Цолмон, А.Соронзонболд нарыг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутайд тооцож, тус бүрийг нь 5.4 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Харин тэдний хил давуулах гэж байсан 753 сая төгрөгийн үнэ бүхий алтан гулдмайг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
2023-12-19
ЖДҮХС-гийн захирал асан Б.Баттүвшинд 5.8 саяар торгох ял шийтгэв
Харин үлдсэн мөнгөнөөсөө Ш.Эрдэнэболдод 123, Х.Түмэнд 40 сая гэх зэргээр шилжүүлснийг нь мөнгө угаасан үйлдэл гэж үзсэн. Тиймээс НПГ-аас Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт мөнгө угаасан, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Гэвч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Баттүвшин, Х.Түмэн, Ш.Эрдэнэболд нарыг цагаатгасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эвээр нь баталсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг эс зөвшөөрсөн прокурорууд Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичсэнээр өнгөрсөн гуравдугаар сард хянаад, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон юм.
2023-12-19
Шатахуун авахаар дугаарлаж байх үедээ хэрүүл маргаан үүсгэсэн иргэдийг тус бүр 100 мянган төгрөгөөр торгожээ
Монгол Улсын иргэн “О”, “Б” нар нь 2023 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын гадна шатахуун авахаар дугаарлаж байх үедээ олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, иргэдийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргажээ. Уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авхуулах саналыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс зөрчлийн холбогдогч тус бүрд 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
2023-12-18
“Монголын төмөр зам”-ын албан тушаалтныг хахууль авсан хэрэгт шалгаж эхэллээ
Улмаар цагдан хорьж шалгах хугацаа нь дууссан учраас сулласан аж. Өмнө нь “Зүүнбаян төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүнтэй хамт “Монголын төмөр зам” ХК-д шилжин томилогдсон 5-6 хүнээс ч энэ үеэр тайлбар, мэдүүлэг авчээ. Түүнтэй хамт н.Түвшинбаатар гэх хүнийг шалгаж буй бөгөөд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн эзэн Ли гэх хүнээс их хэмжээний мөнгө авч Д.Банзрагчид дамжуулан өгсөн байж болзошгүй хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ хүмүүсийг хахууль авсан, өгсөн гэх хэрэгт яллагдагчаар татах, үргэлжлүүлэн цагдан хорих, эсэхийг өнөөдөр шүүхээр шийдвэрлүүлэхээр болж буй тухай мэдээлэл бидэнд ирлээ.
2023-12-18
Археологич Д.Эрдэнэбаатар нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ
Археологич Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарыг нийтийн тооллын өмнөх VII-III зуун, Эртний Ромын үе буюу нийтийн тооллын IV зууны үеийн археологийн олдворуудыг худалдахыг завдсан хэмээн буруутгаж буй. Уг нь 2021 оны гуравдугаар сард “Адам” хочтой М.Адъяаням нь Б.Хаш-Эрдэнэ, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэх залуусын хамт Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр түүх, соёлын эд зүйл худалдахаар тохиролцон борлуулах гэж байхад нь манай хууль сахиулагчид саатуулсан юм. Тэдний худалдах гэж байсан Хүннү гүрний үеийн олдворууд болох цэнхэр, ногоон өнгийн хоёр шилэн гүц, чулуун сүх, хаш тээгийг түүх, соёлын нэн хосгүй өв гэж шинжээчид дүгнэсэн байдаг.
2023-12-18