Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар “Тэнүүн-Огоо” ХХК-ийнхны оруулж ирсэн автобуснууд “но”-той байсан тухайдуулиан дэгдэж, өдгөө ч анхаарлын төвд буй билээ. Хуучин, ашиглалтын хугацаа нь дууссан автобуснуудыг БНСУ-ын “Дэү” компанийн Вьетнам дахь үйлдвэрээс захиалж оруулж ирсэн унаануудыг “шинэ” хэмээн баримт бүрдүүлж авсан хэргийн мөрдөн байцаалт дууссан гэдгийг хэд хэдэн эх сурвалж батлав. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын I орлогч Ж.Сандагсүрэн, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг тэргүүтэй 26 хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлэхэд бэлэн болоод буй аж. Тиймээс яллагдагч нарыг хавтаст хэрэгтэй нь танилцуулж, гарын үсэг зуруулж буй бөгөөд энэ долоо хоногтоо багтааншүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж прокрорын хяналтад хүргүүлэх гэнэ. Тэднийг нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/1620 дугаартай “Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах” тендерт “Тэнүүн-Огоо” ХХК-ийг хууль бусаар шалгаруулж эдийн засгийн давуу байдал бий болгон, төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж буй билээ.