Куба Улсаас эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улс /БНКУ/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр БНКУ-ын Нийтийн эрүүл мэндийн яамны тэргүүн дэд сайд Таниа Круз Эрнандезтай уулзав.
2024-05-17
Нярайн эмгэг илрүүлэх шинжилгээний төвийг Өвөрхангайд нээв
Нярайн эмгэгийг эрт илрүүлэх буюу скрининг шинжилгээний зургаа дахь төвийг Өвөрхангай аймагт нээжээ. Нярайд 24-72 цагийн хугацаанд хийдэг уг шинжилгээг манай улсад өнгөрсөн оноос нэвтрүүлсэн байна. Дорнод, Орхон, Ховд зэрэг аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нярайн эмгэгийг эрт илрүүлэх шинжилгээг хийдэг байсан бол өдгөө Өвөрхангайн хүүхдүүд хамрагдахаар боллоо.
2024-05-17
Эрүүл мэндийн салбар авлига гэсэн “хорт хавдар”-тай болсон гэв
“Health transformation” клуб болон эмч нарын төлөөлөл эрүүл мэндийн салбарын асуудлаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Тэд эрүүл мэндийн салбарынхан уялдаа холбоогүй ажилладгаас иргэдийг бухимдуулж буйг дурдаад, үүнийгээ өөрчлөхгүй байж Эрүүл мэндийн яамныхан цахим эрүүл мэндийн талаар орон нутагт сургалт хийж явааг шүүмжилсэн юм. Эрүүл мэндийн салбар цахим 38 программтай ч үүнийгээ бүрэн ашигладаггүй, хийсэн ажлуудаа хоорондоо солилцож чадахгүй устгачихдаг гэв. Хуралд оролцсон эмч Н.Болдбаатар “Эрүүл мэндийн салбар авлига гэсэн “хорт хавдар”-тай болсон.
2024-05-16
Ойн хачгийн тархалтын шинэ цэг илрүүлжээ
Хачигт халдварын байгалийн голомт идэвхэжсэнтэй холбоотойгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийнхөн Улаанбаатар хотын ойр орчимд буюу Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын нутагт тандалт судалгаа хийжээ. Уг судалгаа нь хачгаар дамжих халдвар үүсгэгчийн тархалтыг тогтоох зорилготой аж. Үүний хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр, Жаргалантын Хустайн амнаас ойн улаан хачгийн тархалтын цэг шинээр илрүүлжээ. Мөн хоёр зүйлийн 353 хачигт халдварт өвчний үүсгэгч тодорхойлох молекул биологийн шинжилгээ хийхээр дээж цуглуулсан байна. Уг шинжилгээ өдгөө үргэлжилж буй гэнэ.
2024-05-14
Энэ он гарснаас хойш зургаан хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ
Манай улсад энэ оны эхний дөрвөн сард бэлгийн замаар дамжих халдварт өвчний 3347 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 26.3 хувийг эзэлсэн байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 44.8 хувийг тэмбүү, 33.1 хувийг заг хүйтэн, 21.8 хувь нь трихомониаз аж. Тэр дундаа тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 62 тохиолдлоор нэмэгдсэн гэнэ.
2024-05-14
Нууж болохгүй “нууц”
Монголчуудын эрүүл мэндийн, тэр дундаа нөхөн үржихүйн боловсрол доогуур түвшинд буйн нэг илрэл нь насанд хүрээгүй охид жирэмслэх, төрөх, үр хөндүүлэх, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх тохиолдол буурахгүй байгааг илэрхийлэх тоо юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээнээс харахад өнгөрсөн онд улсын хэмжээнд 12 197 эмэгтэй үр хөндүүлжээ. Тэдний 40 нь 10-14, 571 нь 15-19 настай аж. Мөн 63 915 эх амаржсаны 24 нь 10-14 настай хүүхэд байжээ. Түүнчлэн 15-19 настай 2074 охин хүүхэд төрүүлсэн байна. Харин 2022 онд улсын хэмжээнд 13 068 эмэгтэй үр хөндүүлсний 41 нь 10-14, 587 нь 15-19 настай байж. Тухайн онд 65 098 эмэгтэй төрсний 2408 нь 10-19 буюу өсвөр насныхан. Үүнээс харахад жилд 15-аас доош насны 40 орчим охин үр хөндүүлж байна. Эдгээр нь зөвхөн бүртгэгдэж буй тохиолдол. Үүнээс гадна үр зулбуулах эмийг замбараагүй хэрэглэх болжээ
2024-05-14
Иогчид дөрөв дэх жилдээ чуулна
Монголын иогийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын иогийн фестиваль” энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болно. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй эл арга хэмжээнд дотоодын болон гадаадын шилдэг багш нар оролцож, 30 гаруй төрлийн иог болон бясалгалын талаар хичээл заах юм байна.
2024-05-13
Нийгмийн эрүүл мэндийн менторшип хөтөлбөр зарлалаа
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Нийгмийн эрүүл мэндийн менторшип-2024” хөтөлбөр зарлажээ. Туршлагатай менторуудын мэдлэг, ур чадварыг бусадтай хуваалцах зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буй аж. Үүний хүрээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн менторууд эрдэм шинжилгээ, судалгааныхаа үр дүн сонгогдсон менти нартай хуваалцаж, туршлага хуримтлуулах, мэдлэг, ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх юм байна.
2024-05-13
"Нүүдлийн эмнэлэг" ховд аймгийн 1000 иргэнд үйлчилгээ үзүүлэв
Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлэг"-ийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээг эрчимжүүлэх тухай” а/150 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд УГТЭ-ийн нүүдлийн эмнэлгийн баг ховд аймгийн булган, үенч, алтай, манхан, дарви сумын 1000 орчим иргэнд дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 6-ны хооронд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүллээ.
2024-05-09
“Хүмүүнлэгийн үйлс үргэлжилсээр” өдөрлөг зохион байгууллаа
Дэлхийн хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулсан “Хүмүүнлэгийн үйлс үргэлжилсээр” өдөрлөг Сүхбаатарын талбайд өчигдөр боллоо. Энэ нь олон нийтэд хүмүүнлэгийн үйлсийг таниулан сурталчлах зорилготой аж. Өдөрлөгийн хүрээнд 10 орчим асрыг төв талбайд барьжээ. Баруун талын эгнээнд үндэсний хувцас борлуулж, хүмүүнлэгийн үйлстнүүдийн гэрэл зургийн үзэсгэлэн болж байв. Мөн Улаан загалмай нийгэмлэгийн гишүүнээр бүртгэх асар ч бий. Гол тайзны баруун хажуу дахь асарт анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар заавар, зөвлөгөө өгч байлаа
2024-05-09
Монгол Улс хавдрын эсрэг хяналтын хөтөлбөртэй болох нь
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын хавдар судлалын агентлагийн хамтарсан багийнхан манай улсад ажиллаж байна. Олон улсын багийнхан хавдрын тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чадамжийг тогтоох, хяналтын чиглэлээр цогц үнэлгээ хийх аж. Эрүүл мэндийн яамны урилгаар 15 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн уг багийнхан Хавдар судлалын үндэсний төв болон улс, хувийн хэвшлийн томоохон эмнэлгийн хавдрын тусламж, үйлчилгээтэй танилцаж буй гэнэ.
2024-05-09
Таван хүн тутмын нэг нь харшилтай гэв
Манай улсад таван хүн тутмын нэг нь харшилтай байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардорж мэдээлэв. Тэдний дийлэнх буюу 80 хувь нь ургамлын тоосны харшилтай аж. Бусад нь эм, тариа, ахуйн болон ариутгалын химийн бодис, хоол хүнс зэргээс харшилдаг гэнэ. Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор харшлаас урьдчилан сэргийлэх талаар Ч.Мягмардорж зөвлөсөн юм. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, бас ахуйн химийн бодис, эм, тарианы зохисгүй хэрэглээнээс үүдэн харшил ихсэж байна
2024-05-08
Эрт илрүүлгийн давтан үзлэг эхлээгүй байна
Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу 2022 онд эрт илрүүлгийн үзлэгтээ орсон иргэдэд энэ сарын 1-нээс давтан орох эрх нээгдсэн гэж буй. Гэвч давтан үзлэг бүх газар эхэлсэн гэж үзэж болохгүй нь
2024-05-07
ЭХЭМҮТ-д мэс заслын дуран хандивлалаа
Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, хүүхдийн эмч А.Болд агсны гэр бүлийнхэн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасагт нэн шаардлагатай байсан хэвлийн хөндийн мэс заслын дуран хандивлалаа. Уг тасгийнхан жилд 200 гаруй хүүхдэд хэвлийн мэс заслыг дурангийн аргаар хийдэг. Жилээс жилд дурангийн хагалгаа хийлгэх хүүхдийн тоо өссөөр буй гэнэ
2024-04-29