Манай улсад энэ оны эхний дөрвөн сард бэлгийн замаар дамжих халдварт өвчний 3347 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 26.3 хувийг эзэлсэн байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 44.8 хувийг тэмбүү, 33.1 хувийг заг хүйтэн, 21.8 хувь нь трихомониаз аж. Тэр дундаа тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 62 тохиолдлоор нэмэгдсэн гэнэ. Бүс нутгаар нь авч үзвэл Өмнөговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорнод, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотод тэмбүүгийн өвчлөл улсын дунджаас өндөр байгаа аж. Түүнчлэн энэ оны эхний дөрвөн сард зургаан хүн ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ. Ингэснээр манай улсад ХДХВ-ийн халдвар авсан нийт хүний тоо 374-т хүрсэн байна. Уг халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж.
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд өнгөрсөн онд 23 хүн ДОХ-оор өвчилснийг илрүүлж байжээ.
Бэлтгэсэн М.Оч