Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Нийгмийн эрүүл мэндийн менторшип-2024” хөтөлбөр зарлажээ. Туршлагатай менторуудын мэдлэг, ур чадварыг бусадтай хуваалцах зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буй аж. Үүний хүрээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн менторууд эрдэм шинжилгээ, судалгааныхаа үр дүн сонгогдсон менти нартай хуваалцаж, туршлага хуримтлуулах, мэдлэг, ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх юм байна. Хөтөлбөрийг ирэх арваннэгдүгээр сарын 1 хүртэл хэрэгжүүлэх нь. НЭМҮТ-ийнхөн хөтөлбөрт хамрагдах менти нарын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүлээн авч, бүртгэх гэнэ.
Бэлтгэсэн М.Оч