Монголын иогийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын иогийн фестиваль” энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болно. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй эл арга хэмжээнд дотоодын болон гадаадын шилдэг багш нар оролцож, 30 гаруй төрлийн иог болон бясалгалын талаар хичээл заах юм байна.
Энэхүү фестиваль нь олон нийтийг эрүүл амьдралын дадал хэвшил, дасгал хөдөлгөөнд уриалан, иогийн гайхамшгийг таниулах зорилготой аж. Мөн арга хэмжээний үеэр иог, бясалгал болон эрүүл мэндтэй, амьдралын зөв дадал хэвшилтэй холбоотой ном, бүтээгдэхүүнийг худалдах гэнэ.
Бэлтгэсэн У.Сүрэн