Багш нарыг зөөврийн компьютерээр хангах хүсэлт гаргалаа
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон холбогдох албаны хүмүүс “Dell” компанийн Азийн бүсийн Орон нутгийн хөгжил хариуцсан менежер Т.Сэлэнгэ, “Global Smart Digital Cities” төслийн багийн ахлах Бай Луй нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дижитал сургууль, их сургуулийн хотхон, контент бүтээх сургалтын компьютерийн онцлог төрлийн талаар ярилцлаа.
2022-07-04