Ухаалаг гар утсыг нарны гэрэлд ашиглахад хүндрэлтэй. Үүнийг шийдэх боломж нээсэн талаараа Японы физикчид мэдээлжээ. “Оптик идэвхжилтэй, гэрэлтэгч функцтэй полимерууд нь дугуй туйлшралтай гэрлийг ялгаруулж чаддаг” хэмээсэн багийн удирдагч, Цүкүба их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч Хиромаса Гото “Бид ямар ч нөхцөлд контент харуулах чанарыг сайжруулах арга олсон. Шинэ оптик идэвхтэй полимер ашигласнаар ийм дэвшилд хүрнэ. Энэ материал нь шугаман туйлширсан цацрагийг дугуй туйлширсан гэрэл болгон хувиргах боломж олгодог юм. Дэлгэцээс гарах гэрлийн урсгалын ийм өөрчлөлт нь хурц нарны гэрэлд болон тас хар шил зүүсэн ч дүрсийг чөлөөтэй харах боломжтой. Өдгөө энэ амжилт маань лабораторийн түвшинд байгаа, алсдаа аж үйлдвэр, арилжааны зорилгоор ашиглах болно. Эл технологийг нэвтрүүлснээр дэлгэцийн үйлдвэрлэлийн зардлыг бууруулж, мэдээллийн чанарыг сайжруулах зэрэг олон дэвшилтэй” гэсэн байна.