Ерөнхийлөгчийн Тамгын газар, Увс аймгийн ИТХ, ЗДТГ, “Ховд” их сургууль, Хан Хөхий нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа хамтран “Төрийн тахилгат Хан Хөхий уулын түүх, соёл” эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр МУИС-д зохион байгууллаа. Үүнд 13 илтгэгч бүтээлээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Тухайлбал, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн профессор, шинжлэх ухааны доктор А.Очир “Хан Хөхийн элжигэн нарын тухай”, “Ховд” их сургуулийн багш, доктор, профессор Д.Өрнөхдэлгэр “Гүн найрагч С.Лувсандондовын уран бүтээл дэх Хан Хөхий”, зохиолч, судлаач Ч.Жанчивдорж “Хан Хөхий нурууны ард түмний түүх, соёл, зан заншил” гэсэн сэдвээр илтгэсэн байна.
Эрдэм шинжилгээний бага хуралд Хөдөлмөрийн баатар, Ардын багш, академич Ч.Авдай, Ерөнхийлөгчийн шашин, соёлын бодлогын зөвлөх, доктор Д.Бум-Очир, Ардын багш С.Дулам, сэтгүүлч, судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Бадамсамбуу нарын нийгэм, соёлын зүтгэлтэн оролцжээ.
Бэлтгэсэн Р.Жаргал