“The English School of Mongolia” сургуулийн ес болон аравдугаар ангийн сурагчид, ДБЭТ-ын хэсэг хөгжимчин, дуучин Британид 16 хоног аялж, амарчээ. Сурагчид өнгөрсөн сард тус театрт “Оклахама” мюзикл тоглосон бөгөөд театрын зүгээс дэмжиж оролцсон уран бүтээлчидтэйгээ ийнхүү хамтдаа зугаалсан аж. Суралцагсдынхаа идэвхийг дэмжсэн ийм аяллын зардлыг сургууль бүрэн хариуцсан гэнэ. Жил бүр мюзиклд тоглосон сурагчдаа тухайн жүжгийн эх оронд аялуулж байх уг хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Өмнөх жилүүдэд хүүхдүүд ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хот болон Тайланд улсад очсон аж. Британи руу бол дөрөв дэх удаагаа сурагчдаа зорчуулжээ. Энэ бүх ажлыг тус сургуулийн дэргэдэх ESM продакшн хариуцдаг юм байна.