Зуунмод сумын хэмжээнд цэвэрлэгээ зохион байгуулж, нийт 209 төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын 3785 иргэдийн оролцож, 378.3 тн хог хаягдлыг цэвэрлэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/240 тушаал, удирдамжийг Дундговь, Төв, Туул голын сав газарт ажиллаж Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, БОАЖГ-ын дарга Н.Гантулга, Төв аймгийн БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яачил, Туул голын сав газрын захиргааны дарга Д.Нямдорж, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга н.Эрдэнэбулган нарт танилцуулж холбогдох арга хэмжээг зохион байгуулж байна.
Дундговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас 14 сумын хэмжээнд "Ангилъя-Ариглая-Ашиглая" аяныг аймгийн төв Сайнцагаан суманд "Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах бичил тэтгэлэгт уралдаан" зарласан.
Усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор 160 булаг, нуур тойрмын 40909,29 га усны сан бүхий газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч 7 сумын 60 булгийг тэмдэгжүүлсэн. Аймгийн Засаг даргаас 15 сумын Засаг дарга нарт албан тоот хүргүүлсэн.
Туул голын сав газрын захиргаанаас ус ашиглагч 130 гаруй аж ахуйн нэгжид хог хаягдал цэвэрлэх тухай албан тоот хүргүүлж, үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.