Далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв нээнэ
Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийг энэ сарын 8-нд нээнэ. Хэнтий аймгийн Бэрхийн уурхайг хаасан тул Уулын цехийн хэсгийг музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв болгохоор Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд 2018 онд шийдвэрлэсэн юм. Үүний дагуу тус уурхайг музейн зориулалтаар ашиглах талаар судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тухайн жил байгуулж байлаа. Төслийн багийнхан БНСУ, ХБНГУ-аас туршлага судалж, техник, эдийн засгийн үндэслэлийг нь 2020 онд батлуулсан аж.
2024-08-02
Хичээлийн шинэ жилийг угтсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах нь
2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтан хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсноо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Нийслэлийн есөн дүүргийн 15 байршилд ийм арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлэх нь. Сурагч, оюутан, эцэг, эхчүүдэд ойрхон, хүртээмжтэй, харьцангуй хямд үнээр хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, шаардлагатай бусад хэрэгслийг худалдан авах боломжийг үзэсгэлэн худалдаагаар бүрдүүлэх зорилго тавьжээ
2024-08-01
Олон улсын математикийн олимпиадаас багийн төрөлдгурван мөнгөн медаль хүртэв
Бага, дунд ангийн сурагчдын олон улсын математикийн олимпиадын багийн төрөлд монгол хүүхдүүд хоёрдугаар байр эзэллээ. Эл олимпиадыг Энэтхэг улсад өнгөрсөн сарын 26-31-нд зохион байгуулсан юм. Монголын сурагчид ганцаарчилсан бодолтын төрлөөс таван мөнгө, 10 хүрэл медаль хүртэж, зургаа нь шагналт байрт шалгарав. Мөн багийн төрөлд гурван мөнгө хүртжээ.
2024-08-01
Цэцэрлэгийн хүүхдүүдийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Цэцэрлэгийн бүртгэл 2024 оны наймдугаар сарын 1-ний пүрэв гарагаас, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг 2024 оны наймдугаар сарын 12-ны даваа гарагаас эхлэх талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн юм. Бүртгэлийг emongolia цахим портал, esis боловсролын салбарын мэдээллийн системээр явуулна. Хэрэв хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Боловсролын Ерөнхий газраас сануулж байна.
2024-07-31
Дэлхийн сампингийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 алтан цом хүртэв
“World city cup-2024” буюу дэлхийн сампингийн аварга шалгаруулах тэмцээнийг Малайз улсад уржигдар зохион байгууллаа. Уг тэмцээнд Оюуны хөгжлийг дэмжих академийн 21 сурагч долоон төрөлд өрсөлдсөн юм байна. Тэднээс Б.Шинэ-Эрдэнэ, Э.Нэгүүн, О.Намулун, Б.Цолмон зэрэг 10 хүүхэд алтан цом хүртсэн аж. Мөн Б.Ухаанзаяа, Ү.Аминшагай, Ж.Сумъяабазар, Г.Мөнхжин нарын11 сурагч мөнгөн цомын эзэн болжээ. Эл тэмцээнд 25 улсын 500 гаруй хүүхэд оролцсон байна. Монгол Улсаас 21 хүүхэд үүнд өрсөлдөж, ийнхүү бүгд амжилт гаргалаа
2024-07-30
Сурах бичгийн эх зохиох, хянах багт 254 хүн ажиллах нь
Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийг 254 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр баталжээ. Тодруулбал, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний тогтоолоор баталсныг удирдлага болгосон байна. Энэхүү хянах баг нь зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр болон сурах бичиг боловсруулах, эдгээрийг хянах зэрэг хэсгээс бүрдэж буй аж.
2024-07-29
Олон улсын физикийн олимпиадад оролцсон бүх сурагч амжилт гаргалаа
54 дэх удаагийн олон улсын физикийн олимпиадыг Иран улсын Исфахан хотод энэ сарын 21-29-нд зохион байгууллаа. Тус олимпиадаас “Сант” сургуулийн сурагч Г.Азжаргал мөнгөн медаль хүртжээ. Түүнчлэн “Сант” сургуулийн сурагч С.Атархүү, “Шинэ үе” сургуулийн суралцагч Г.Батбаяр нар хүрэл медалийн эзэн боллоо. Мөн нийслэлийн I сургуулийн сурагч М.Мөнх-Оргил болон Орхон аймаг дахь Японы шинжлэх ухаан, технологийн сургуулийн сурагч Э.Ичинбат нар хүрэл медаль хүртэв
2024-07-29
Сургалтын хөтөлбөрийг үе шаттайгаар шинэчлэнэ
Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийг 254 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр батлав. “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-г Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ий өдрийн тогтоолоор баталсныг удирдлага болгожээ.
2024-07-26
“Мөөгний баяр”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах нь
Зөв аргаар түүж, хатаасан мөөгийг 3-5 жил хадгалахад амт, чанар нь төдийлөн өөрчлөгддөггүй гэнэ. Нойтон мөөгийг хатаахад жин нь 90 хувиар хөнгөрдөг байна. Хатааж, хэрэглэхэд хамгийн тохиромжтой нь хусандай, тослог шар, амтат сархиаг, идэшний чидмэг, нарсны цагаан, хөвдөн ногоон, хар, цагаан мөөг аж. Стандартын дагуу, зөв технологиор хатаасан мөөгний гадаад байдал цэвэрхэн, жижгийнх нь малгай бүтэн байдаг бөгөөд цаасан уут, шилэн сав, таглаатай хайрцагт савлаж, сэрүүн газарт хадгалах нь тохиромжтой
2024-07-26
1010 цэцэрлэгээс 539 нь номын сантай болжээ
Өнгөрсөн хичээлийн жилд 1010 цэцэрлэгээс 539 нь хүүхдийн номын сан байгуулсан байна Эдгээр цэцэрлэгийн 7682 бүлгийн номын санд нийт 291 гаруй бүтээл бий аж. Номын сангийн үйл ажиллагааны нэг хэсэг болох “Хамтдаа уншицгаая”, “Явуулын номын сан”, “3өөврийн номын төв”, “Номтой нөхөрлөе”, “Бяцхан номын санч”, “Номын ертөнцөөр аялцгаая”, “Нэг хүүхэд-нэг ном” зэрэг үйл ажиллагаанд давхардсан тоогоор 351 000 хүүхэд хамрагджээ. Номоор дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжих уг арга хэмжээнд багачууд тун идэвхтэй хамрагдсан гэнэ. Цэцэрлэг бүр номын төрөл, хүртээмжийг нэмэх зорилготой ажиллаж буй аж
2024-07-26
Сурагчийн дүрэмт хувцсыг дотоодын найман компани үйлдвэрлэнэ
Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байна. Дэвтэр, үзэгнээс эхлээд сурагчийн дүрэмт хувцасны эрэлт, хэрэгцээ нэмэгддэг. Манай улс 2012 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн загварын дүрэмт хувцастай болгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлсэн байна. Монголын оёдлын холбооны гишүүн компаниуд сурагчийн дүрэмт хувцсыг 2013 оноос оёж буй аж
2024-07-25
Монгол, Хятадын боловсролын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана
Боловсролын сайд П.Наранбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан болон холбогдох бусад албан тушаалтнуудыг 2024 оны долдугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцож дараах асуудлуудыг хэлэлцэв.
2024-07-25
Хүүхдийн тоо хүрээгүй тохиолдолд сонгон судлах хичээлийг цахимаар заана
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сонгон судлах 16 хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэх багш бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ. Багш нарыг энэ сарын 31-ний 12.00 цаг хүртэл бүртгэх бөгөөд бүртгүүлсэн и-мэйл хаягт сургалтад хамрагдах ангийн урилгыг илгээх гэнэ. Сургалтыг ирэх сарын 5-9-ний хооронд цахимаар зохион байгуулах ажээ. Хичээл заах багш нар forms.office.com хаягаар бүртгүүлэх юм байна.
2024-07-24
Их сургуулиудын сургалтын 20 хувийг англи хэлээр явуулах санал гаргав
Боловсролын сайд П.Наранбаяр анхны шуурхай хурлаа хийж, тус салбарт хэрэгжүүлэх бодлогын талаар хэлэлцэн, гаргасан саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахад бэлтгэхийг холбогдох газрын дарга нарт үүрэг болгожээ. Тухайлбал, их, дээд сургуульд элсүүлэх босго оноог үе шаттай нэмэгдүүлэх санал гаргасан гэнэ. Энэ жилийн тухайд орон нутгийн сургуулийн босго оноо 420 байна. Нийслэлийн их, дээд сургуулиудад элсэх оноог мэргэжлийн ангиллаас хамаарч ялгаатай байдлаар буюу 420-480 байхаар тогтоосон юм. Босго оноог ийнхүү тогтоосон нь хэтэрхий бага буюу муу сурлагатнууд их, дээд сургуульд элсэж байна гэх шүүмжлэл хааяагүй гардаг. Тиймээс босго оноог цаашид үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бололтой
2024-07-24