Олон улсын химийн 56 дугаар олимпиадaд монгол улсаа төлөөлж оролцсон бүх сурагч медаль хүртлээ. Тодруулбал, Саудын Арабын Рияд хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол Улсын багийн сурагчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, багаараа медальт байрт шалгарчээ. Үүнд:
- Батсуурийн Номин-Ундрах МӨНГӨН МЕДАЛЬ (Орчлон сургууль, 11-р анги)
- Анарын Амартүвшин ХҮРЭЛ МЕДАЛЬ (Орчлон сургууль, 11-р анги),
- Болдын Эрмүүнболд ХҮРЭЛ МЕДАЛЬ (Шинэ Монгол Харүмафүжи сургууль, 12-р анги)
- Мөнхбаатарын Одгэрэл ХҮРЭЛ МЕДАЛЬ (Бага Тэнгэр сургууль, 10-р анги) тус тус хүртлээ.
Дасгалжуулагчдын багт: Б.Сүхбаатар (МУИС), Б.Туяагэрэл (МУИС), Д.Баттөгс (ШМТДС), Г.Отгондэмбэрэл (ХААИС), Д.Бамбар (АХШУТИС) нар ажиллалаа.