Өнгөрсөн хичээлийн жилд 1010 цэцэрлэгээс 539 нь хүүхдийн номын сан байгуулсан байна Эдгээр цэцэрлэгийн 7682 бүлгийн номын санд нийт 291 гаруй бүтээл бий аж. Номын сангийн үйл ажиллагааны нэг хэсэг болох “Хамтдаа уншицгаая”, “Явуулын номын сан”, “3өөврийн номын төв”, “Номтой нөхөрлөе”, “Бяцхан номын санч”, “Номын ертөнцөөр аялцгаая”, “Нэг хүүхэд-нэг ном” зэрэг үйл ажиллагаанд давхардсан тоогоор 351 000 хүүхэд хамрагджээ. Номоор дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжих уг арга хэмжээнд багачууд тун идэвхтэй хамрагдсан гэнэ. Цэцэрлэг бүр номын төрөл, хүртээмжийг нэмэх зорилготой ажиллаж буй аж.
Хүүхэд зургаан сартайгаасаа эхлэн номтой танилцах аялалд гардаг гэж мэргэжилтнүүд үздэг. Номын хуудсыг амандаа хийх, хазах, гартаа мэдэрч барих зэргээр таньж мэддэг гэнэ. Насанд нь тохирсон ном сонгож чадвал хүүхэд хоёр настайгаасаа эхлэн хайр гамтай хэрэглэх дадалд суралцдаг бөгөөд урж хаях нь багасдаг ажээ. Тиймээс багачуудыг цэцэрлэгт орсон цагаас нь багш нар ном уншиж өгч, нөхөрлүүлэх нь олон талын ашиг тустай юм.
Бэлтгэсэн Ч.Болор