Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

126 айлын түр суурьшуулах зориулалтын орон сууцыг ашиглалтад оруулжээ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бодлогын баримт бичигт зааснаар Нийслэл Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатарын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны Баянхошуу дэд төвд есөн давхар бүхий хоёр блок, нийт 126 айлын түр суурьшуулах зориулалтын орон сууцыг ашиглалтад орууллаа. 
2023-07-05

Улаанбаатарт хур бороо “захиалахгүй” байя

2020 оноос хойш 17 байршилд ус зайлуулах шугам хоолой шинээр суурилуулав. Шинэ зам бүрээ ус зайлуулах шугамтай хийж байна” гэж фэйсбүүк хуудсандаа бичжээ. Тэрбээр хариуцлагагүй, сэтгэлгүй хандаж ирсэн гэж бичсэн нь хотын өмнөх захирагч нараа хэлж байгаа юм бол өөрөө яагаад энэ байдлыг өөрчилж чадахгүй байгаабэ. Үнэхээр 25 байршлын 17-д нь ус зайлуулах шугам тавьсан бол өчигдрийн их устай бороонд ийм муу дүн авах байсан гэж үү. 
2023-07-05

Мах, гурилын нөөц бүрдүүлэхээр 90 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан ч хомсдол үүсчээ

Мах, гурилын нөөцөд ШӨХТГ-аас шалгалт хийж, мэдээлэл өглөө. Мах, гурилын нөөц бүрдүүлэхээр өнгөрсөн онд 90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна.
2023-07-04

Нийслэлийн төсөвт нэмэлт, өөрчлөлт орууллаа 

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 240 ортой цэцэрлэг барихад 3.2, Бага тэнгэрийн ам, Туул голын дагуу амралт, зугаалгын цогцолбор тохижуулахад 2.4, “Цахим Улаанбаатар” төсөл хэрэгжүүлэхэд тав, Сонгинохайрханы 18 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажилд 3.8 тэрбум зарцуулах зэрэг хөрөнгө оруулалтын 14 төслийг төсөвт нэмж тусгасан байна. 
2023-07-04

Сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлжээ

Улаанбаатар, Мияконожо хотуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг “Сурагч солилцооны хөтөлбөр” зургадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 1-ний өдрүүдэд Япон Улсын Мияконожо хотод амжилттай хэрэгжлээ.
2023-07-03

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын чиглэлд цахилгаан автобус үйлчилж эхэллээ

Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу өнөөдрөөс нийтийн тээврийн цахилгаан автобус иргэдэд үйлчилж эхэллээ.
2023-07-03

МИАТ ТӨХК орон нутгийн нислэгээ сэргээлээ 

Орон нутгийн нислэгийн үнийг бууруулахад зардал, татвар зэргийг багтаасан нэгдсэн бодлогоор дэмжих шаардлагатайг нисэхийн салбарынхан хөндсөөр ирсэн. ИНЕГ-ындаргаЧ.Мөнхтуяа “Орон нутгийн нисэх буудлын болон агаарын тээврийн үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх боломж бүрдүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгоно” гэж байв. Тэгвэл тэрбээр өнгөрсөн баасан гарагт “Орон нутгийн нисэх онгоцны буудлууд зорчигч багатай байдаг. Харин онгоцны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлснээр нэгж суудалд ногдох нислэгийн зардлыг бууруулах ач холбогдолтой” гэлээ. 
2023-07-03

Наадмын тасалбар 15 минутын дотор дуусжээ 

Үүнтэй холбоотойгоор иргэд “Наадмын тасалбар 15 минутад зарагдаад дууслаа. Түгжигдсэн 100 гаруй суудал чбайна. Сүүдрэвчтэй суудал нь сайт нээгдэхэд л дуусчихсан. Ганц, хоёр суудал үлдсэн мэт харагдах боловч захиалах гэхээр хэдийн хүн авчихсан гэх. Жил бүр л ийм байдал давтагдах юм” гэх зэргээр бухимдлаа илэрхийлсээр байна. Тэгвэл цахим орчинд иргэд наадмын тасалбарыг хэдийн хэт өндөр үнээр дамлан борлуулаад эхэлжээ. 
2023-07-03

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2023-07-02

Улаанбаатарыг дөтчилөх нь 

Нийслэл Улаанбаатарт болж буй үйл явдал, бодлого шийдвэр, бүтээн байгуулалт, тулгамдсан асуудал хийгээд тэдгээрийн шийдлийг хөнддөг “Хот” нэвтрүүлгийн дугаарыг ӨМӨЗО-ы Хөх хотоос бэлтгэлээ. Улаанбаатарт тулгамдаж буй авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжийн асуудлыг шийдэх их багтаамжийн нийтийн тээврийн талаар энэ удаад онцлов. 
2023-06-30

“УДЭТ-ын өмнөх талбайд юу барих нь театрынханд хамаагүй” 

Дээрх байгууламжид 900 гаруй сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн нь мөн олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Тиймээс БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвийн шаардлагын дагуу тохижилтын ажлын төсвийг гаргасан П.Уянгаатай холбогдож, зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “Төсвийг зургийн дагуу гаргасан. Гэтэл одоо анхны санаа, зургаас тэс өөр зүйл хийгээд байгаа бололтой. Театрын үүдний багануудын дээд талд морьдын гоё сийлбэр байдаг юм. Түүнээс улбаатай тун зохистой зохиомжийг талбайд урлана гэж байсан шүү дээ. Гэтэл сүүлдээ цэцгийн мандал болчихов уу” гэлээ. 
2023-06-30

Хамгийн их бохирдолтой хотуудын дөрөвдүгээрт Улаанбаатар эрэмбэлэгджээ 

Дэлхийн улс орнуудын статистик мэдээллийг боловсруулдаг “World of statistics” байгууллага Монголын нийслэлийг хамгийн их бохирдолтой хотуудын тоонд оруулжээ. Тодруулбал, тус байгууллага нийт 247 хотыг агаар, ус, хөрс, орчны бохирдлоор нь үнэлээд Улаанбаатарыг дөрөвдүгээрт эрэмбэлсэн байна. Эхний гурван байрт Фаридабад, Тетово, Катманду жагссан бол удаахад нь Бейрут, Сан Бернардо, Дака, Нойда, ХоШиМин, Газиабад оржээ. Хамгийн их бохирдолтой 10 хотын ес нь Азийнх бол гурав нь Энэтхэгийнх байна. Харин нийт хотуудаас хамгийн бохирдол багатайд Финландын нийслэл Хельсинки жагссан аж. 
2023-06-29

“Цоорхой” барилга, ноорхой хот

Улаанбаатар хотын төв цэгээс 3-4 км-ийн зайд орон сууцууд дунд дахин боловсруулах хог хаягдал хүлээн авдаг чингэлэг байна. Тэнд байрлуулах шаардлага гарсан гэхэд цэвэр цэмцгэр байлгаж болмоор шиг. Гадна талд нь их хэмжээний лааз, хуванцар хөглөрч, чингэлгийн хана руу угаадас, бохир асгаснаас таагүй үнэр хан хийнэ. Бас болоогүй согтуу хөлчүү хүмүүс холхин, бага хэмжээний хогийн цэг үүсгэжээ. Гэтэл чингэлгийн хажууханд хүнсний дэлгүүр, орон сууц, сүүдрэвч зэрэгтэй бөгөөд хүүхдүүд тоглож гүйлдэнэ. Ер нь тэр хавийн орон сууцуудын фасадны будаг арилж, ховхорсон, орцных нь шат эмтэрч, элэгдээд муухай харагдах болжээ. Энэ бол бидний нэрлэж заншсанаар “ТБД андууд” худалдааны төвийн ард буюу Баянгол дүүргийн XXXIII хорооны нутагт гэсэн үг.
2023-06-29

Наадмын хөтөлбөрийг "Эв мөнхийн тусгаар тогтнол" сэдвийн хүрээнд зохиомжилжээ

Үнэт өв, түүх, соёл, хүн байгалийн хүйн холбоог илэрхийлэх урлагийн хөтөлбөрийг боловсруулжээ.
2023-06-27

Иргэд хэдий болтол энд тэндхийн хогтой “ноцолдох” вэ 

Үүнийг юу гэж ойлгох вэ. Гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчид цаашид байнга цэвэрлэх ёстой болов уу. Хотын мээр “Үйлдлээрээ бусдыг уриалж байгаа та нараар бахархаж байна” хэмээн онгироох аятай магтжээ. Цаасан малгай өмсгөх гэдэг дээ. Хэдий болтол иргэд байсхийгээд нэгдэн, энд тэндхийн хог, бохиртой “ноцолдох” вэ. Улаанбаатар хот ямар өнгө төрхтэй байхыг тэнд хоол хийж худалддаг залуус шиг түр зуурын үйлчилгээ эрхлэгчид хариуцах ёсгүй. Харин хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамжийг цэвэр цэмцгэр байлгах үүрэг хүлээсэн байгууллагууд болон тэднийг хариуцагч Захирагчийн ажлын алба л шийдэх ёстой бөлгөө. 
2023-06-27

Нийслэлд 489 га талбайг чөлөөлнө

НИТХ-ын 2022 оны 116 дугаар тогтоолоор нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа.
2023-06-25

Нийслэлд зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн 107 барилга бий

Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн 50 иргэн, хуулийн этгээдийн 107 блок барилга байна.
2023-06-24

Өвөлжилтийн бэлтгэл ажил 30 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2022-2023 оны өвөлжилтийн дүн, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах талаар хэлэлцлээ.
2023-06-24