Мах, гурилын нөөцөд ШӨХТГ-аас шалгалт хийж, мэдээлэл өглөө. Мах, гурилын нөөц бүрдүүлэхээр өнгөрсөн онд 90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. Гэтэл энэхүү нөөц бүрдүүлэх схем нь нийлүүлэлтийн хомсдолыг арилгах үндсэн зорилгодоо хүрч чадахгүй гэх дүгнэл гарсан байна. Өөрөөр хэлбэл, төрөөс зохион байгуулж байгаа ажил үр дүнгээ өгөөгүй гэдгийг шалгалтын дүн харуулжээ. Тухайлбал, махны нөөц бүрдүүлэх үйл ажиллагааны хувьд зохион байгуулалт, яам, нийслэлийн байгууллагууд хоорондоо уялдаа муу. Мөн хөнгөлөлттэй зээлийг оройтож олгосноос махны нөөц хугацаандаа бүрдэж чадаагүйн дээр махны хомсдол үүсчээ. Нөөцийн мах нь улирлын шинж чанартай, махны нөөцийн хомсдолоос сэргийлж, 2-3 сарын хугацааны нийлүүлэлтийг өсгөх зорилготой. Гэтэл төсвөөс 90 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүн гарсангүй. Өнгөрсөн жилүүдэд 12-15 мянган тонн мах нөөцөлдөг байсан бол энэ жил 7.7 мянган тонн мах нөөцөлсөн байх жишээний. Үүнээс зөвхөн 3.2 мянган тонн мах зах зээлд нийлүүлэгджээ.