Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу өнөөдрөөс нийтийн тээврийн цахилгаан автобус иргэдэд үйлчилж эхэллээ. Өдөрт хоёр автобусаар дөрвөн удаагийн рэйс хийнэ. Үнийн хувьд том хүнд 10,000, хүүхдэд 5,000 төгрөгийн ханштай. Гадаадын иргэд дээрх үнээр үйлчлэх юм байна. Маршрут нь Хөшигийн хөндий-120 мянгат-Сүхбаатарын талбай-Улсын Их Дэлгүүр-Баруун дөрвөн зам-Нарны гүүрээр явна.