Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

Нэр төр гутаах, доромжлолтой холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуульд оруулахгүй байхыг уриаллаа

Нэр төр гутаах, доромжлолтой холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуульд оруулахгүй байхыг уриаллаа
2023-10-13

ГИХГ 50 гаруй албан хаагчийг гадаад сургалтад хамруулжээ

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар нь ижил чиг үүргийн байгууллагууд болон олон улсын байгууллагуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа бөгөөд энэ хүрээнд 2023 онд 50 гаруй албан хаагчийг гадаад сургалтад хамруулсан байна. Энэ сард Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын туршлагаас хуваалцлаа.
2023-10-13

"Эко стандарт петролиум" компанийнхан 20-30 тонн хаягдал маслыг бохирын шугам руу асгажээ

БОАЖЯ, ЭЦА, ОБЕГ болон нийслэлийн төр захиргааны байгууллагуудын мэргэжилтнүүдийг" түргэн авхуулж", иргэдийг өдөржин айдаст автуулсан хэргийн учир тайлагдлаа. Тодруулбал, өглөөнөөс хойш үнэртсэн зүйл нь кропны хаягдал тос, масло байжээ.
2023-10-12

Хилчид сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн 70 настай иргэн Д аравдугаар сарын 11-ний өглөө 08.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар хил хамгаалалтад туслах хүчний гишүүн Ж.Занданбал Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн шуурхай жижүүрт 17.20 цагт мэдэгджээ.
2023-10-12

Хоёр улс хамтран хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын гэрээний үр дүнг танилцуулав

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хамтран “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг” 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр байгуулж, мөн оны аравдугаар сарын 27-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хэрэгжилтийн явцтай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох хоёр улсын Засгийн газрын хамтарсан уулзалт өнөөдөр боллоо.
2023-10-12

Авто зам, гүүрэн байгууламжид шалгалт хийлээ

Зам, тээврийн хөгжлийн яам болон Хотын стандарт, хяналтын газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай”  удирдамжийн дагуу авто зам, замын байгууламжуудад хамтарсан хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтыг дараах байршлуудад хэрэгжүүлсэн юм. Үүнд: 
2023-10-12

“Эрдэнэт”-ийн 49 хувийг бусдад хууль бусаар шилжүүлсэн гэх албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүллээ

Тус хэрэгт тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Төрийн өмчийн хорооны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий албан тушаалтнууд болон “Худалдаа хөгжлийн банк”, “Кью Эс Си” зэрэг ХХК-ийн удирдах албан тушаалын 20 хүн, 2 хуулийн этгээд яллагдагчаар татагдсан байна.
2023-10-12

Хорт хийн голомт тогтоогдоогүй байна

Нийслэл хотод энэ сарын 11-12-нд шилжих шөнө газ, угаарын хий байж болзошгүй тодорхойгүй үнэр тархсан. Уг үнэрийн учир шалтгааныг тодруулахаар Онцгой байдлын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар,  нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Байгаль орчны газар зэрэг мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна.
2023-10-12

Барилгын салбарын цахим системийг нэгтгэнэ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Барилга, хот байгуулалтын яамны “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн систем”-ийг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын “Хот байгуулалтын мэдээллийн менежментийн систем”-тэй уялдуулах асуудлаар Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байна.
2023-10-12

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн боловсруулна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Хурлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрийн А/118 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулж, Хөдөлмөрийн, аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн боловсруулах хэрэгцээ, шаардлагын талаар танилцуулж, хуулийг шинэчлэн боловсруулахад анхаарах зарчмын асуудлаар санал солилцлоо.
2023-10-12

Цэрэг татлага эхлэхтэй холбоотойгоор зөвлөмж хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 6.1.12-т заасан “Бүрэн эрхийн хүрээнд авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг арилгах” чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд 2023 оны 2 дугаар ээлжийн хугацаат цэрэг татлагыг зохион байгуулахтай холбогдуулан зөвлөмж хүргүүллээ.
2023-10-12

Хорих ял эдэлж буй иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ

Дээрх хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх 168,  хоригдлыг хугацааны өмнө суллах 198 саналыг прокурорт ирүүлсэн. Үүний дагуу прокурор ялтны хувийн хэрэг материалыг хянаж, хуульд заасан шаардлага хангаагүй 107 саналыг буцаан, шаардлага хангасан бусад саналд дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлжээ.
2023-10-11

Б.Энхбаяр: Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хүчингийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагүй болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүд, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо.
2023-10-11

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна

Та бүхэн хуулийн төсөлтэй танилцан саналаа azjargal@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
2023-10-11

"Анзаар" аяныг улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ

Өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршил, мансууруулах эм, хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой АНЗААР арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.
2023-10-11

7.3 тэрбумын эзэн С.Батдөлийн ялаас хоёр жилийг нь хаслаа

Тодруулбал, С.Батдөлийн мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэхийн зэрэгцээ хахууль авсан хэрэгт оноосон ялаас тус бүр нэг жилийг нь хасжээ. Ингэснээр С.Батдөлийн хорих ялыг 10 жил болгож багасгалаа.
2023-10-11

Авлигын эсрэг сургалтад 370 албан тушаалтан, иргэнийг хамруулжээ

Авлигын эсрэг сургалтад 370 албан тушаалтан, иргэнийг хамруулжээ
2023-10-11

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны охин улсын дугааргүй машинд суугаад хүчингийн хэргийн хохирогч боллоо

Ялангуяа шөнө оройн цагаар онцгой анхаарах, таксинд суух тохиолдолд ямар автомашинд суусан тухай фото зураг, мессеж гэх мэт мэдээллийг ойрын хүмүүст боломжит бүх сувгаар хүргэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлж байна.
2023-10-11