Прокурор 2023 оны есдүгээр сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор 94 удаагийн шалгалт хийж, 165 зөрчил илрүүлсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад 14 прокурорын шаардлага хүргүүлж, баривчлагдсан болон хорих ял эдэлж байсан 2 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ хэмжээ авч, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулжээ.
Дээрх хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх 168, хоригдлыг хугацааны өмнө суллах 198 саналыг прокурорт ирүүлсэн. Үүний дагуу прокурор ялтны хувийн хэрэг материалыг хянаж, хуульд заасан шаардлага хангаагүй 107 саналыг буцаан, шаардлага хангасан бусад саналд дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлжээ.
Тухайлбал, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулаагүй 15, нийтэд тустай ажлыг зохих журмын дагуу хийгээгүй 11, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 24 хүний ялыг тус тус хорих ялаар солиулсан байна.