УБТЗ-ын дүрмийн санг өөрчилж, таван шинэ зүтгүүр өгчээ
Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар тус бүрд ногдох 83.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг доорх байдлаар бүрдүүлэхээр тохиролцсон. Эхнийх нь, Монголын тал “МОН-П1” болон“МОН-П2” зээлийн гэрээний шаардах эрхээ шилжүүлэх, нөгөө нь Оросын тал ОХУ-д үйлдвэрлэсэн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн таван ширхэг зүтгүүр нийлүүлэх гэсэн хоёр арга замыг тохиролцсон байдаг.
2024-09-13
Хотын дарга аа, иргэд зам засахыг бус, бордюр солихыг л эсэргүүцсэн
ЗДТГ-ын албан ёсны ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан “Зам засварын ажлыг зогсоохыг та дэмжиж байна уу” гэсэн санал асуулга эхлүүллээ. Энэ санал асуулга иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг илт хязгаарласан буюу “Тийм”, “Үгүй” гэх хоёрхон хариулттай байгаа нь харамсалтай. Уг нь Улаанбаатар хотын иргэдийн дийлэнх нь дээрх асуултад “Бордюр солих биш, зөвхөн замаа л засъя” гэж хариулах хүсэлтэй байна.
2024-09-12
Монголд 11 үүлдрийн адуу үржүүлдэг
Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрч буйтай холбоотойгоор малчид малын тоо толгойд бус, чанарт анхаарах болсон. Тэр ч утгаараа таван хошуу малынхаа үүлдэр, угсааг сайжруулах замаар мах, сүүний гарцыг нэмэгдүүлэхээс гадна бусад ашиг шимийг нь ч өсгөсөөр байгаа аж. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээр, улсын хэмжээнд 11 үүлдрийн адуу өсгөн, үржүүлж буй юм байна.
2024-09-09