Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 13-ны ээлжит хурлаараа мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр бууруулах, банкуудын заавал байлгах төгрөгийн нөөцийн хувь хэмжээг хоёр нэгжээр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр мөнгөний бодлогын хүү болон банкуудын заавал байлгах төгрөгийн нөөцийн хэмжээ аль аль нь 10 хувь болж байна.
Геополитикоос үүдэлтэй тодорхой бус байдал, ногоон шилжилттэй холбоотойгоор алт, зэсийн үнэ цаашид өндөр түвшинд хадгалагдах бол нүүрс, төмрийн хүдрийнх буурах хандлагатай гэнэ. Инфляц зорилтот түвшинд тогтворжихоор байгаатай холбогдуулан санхүүгийн нөхцөлийг сулруулж, дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихээр бодлогын хүүг ийнхүү бууруулжээ. Харин банкуудын заавал байлгах төгрөгийн нөөцийн хэмжээг хоёр нэгжээр нэмсэн нь зээлийн дотоод эрэлтийг өдөөх, хэрэглээний импортыг дэмжих, банк санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх зорилготой нь холбоотой аж.