“Тавантолгой төмөр зам” компани өнгөрсөн сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 174.7, Тавантолгойгоос Цогтцэций рүү 224.2 мянга буюу нийт 398.9 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Ингэснээр тус компанийн энэ оны эхний найман сард тээвэрлэсэн нийт ачааны хэмжээ 2.6 сая тонныг даваад байна. 2024 онд зургаан сая тонн ачаа тээвэрлэх зорилтоо 43.3 хувиар биелүүлээд буй аж.
Наймдугаар сард тээвэрлэсэн ачааг төрлөөр нь ангилбал 297.7 мянган тонн буюу 74.6 хувь нь чингэлэгтэй экспортын нүүрс бол 68.2 мянга тонн нь сайжруулсан түлшний түүхий эд, 7833 тонн нь нефтийн бүтээгдэхүүн, үлдсэн нь бусад төрлийн ачаа байжээ.
Н.ГАН