Өндөгний импорт буурч, дотоодын үйлдвэрлэл өргөжиж байна
Нийслэлийн төвийн дүүргийн иргэд зорин очиж, өдөр тутмын хэрэглээний зүйлсээ базаадаг “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд хүнсний лангуу ажиллуулдаг эмэгтэйтэй ийнхүү ярилцлаа. Орлогынх нь гол цөмийг гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос, цай, кофе бүрдүүлдэг бол хамгийн гүйлгээтэй, олноор зарагддаг бүтээгдэхүүн нь өндөг гэнэ. Тэрбээр “Өндөгний хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байна. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад л эрэлт нь эрс нэмэгдсэн. Өдөрт багадаа, бүр хамгийн муудаа 400-700 ширхэг өндөг зардаг” хэмээсэн юм.
2024-11-19
Цалин орлогоороо байртай болох дундаж хугацаа олон улсад гурав, Монголд найман жил байна
Байрны дундаж үнэ өрхийн жилийн орлогыг гурав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй хэмжээнд байвал тухайн улсын орон сууцын зах зээлийг хүртээмжтэй гэж үздэг аж. Тодруулбал, иргэд нь гурван жилийн орлогоороо байр худалдан авч чадаж буй тохиолдолд ингэж дүгнэдэг байх нь. Улс орнуудад орон сууц худалдан авах боломжийн индексийг тооцохдоо байрны медиан үнийг өрхийн жилийн голч орлогод харьцуулж гаргадаг. Ингэж хуваахад гурав болон түүнээс бага гарвал хүртээмжтэй, 3.1-4 байвал хүртээмж муутай, 4.1-5 бол хүртээмжгүй, 5.1-ээс дээш үед огт хүртээмжгүй хэмээн үнэлдэг гэнэ.
2024-11-15
Төсвийн хяналтын “цоорхой”
Болд санхүүгийн дарамтаас гарахын тулд сахилга баттай, хэмнэлттэй төлөвлөгөөтэй, хэрэндээ хичээж буй гэх. Өр зээл өдөр тутмын хэрэглээ, сар бүр төлдөг тогтмол зардлууд нь жилээс жилд өссөөр буй ч гар дээрээ авдаг цалин орлого нь төдийлөн нэмэгдэхгүй байгаа учраас хэмнэх талаар бодохоос аргагүйд хүрчээ.
2024-11-13
Топ-20 индекс 49 364 нэгжид хүрэв
“Монголын хөрөнгийн бирж” ХК өнгөрсөн долоо хоногт 5.04 сая ширхэг үнэт цаасыг 8.6, 453.5 мянган тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 119.4 тэрбум төгрөгөөр арилжжээ. Топ-20 индекс 0.76 хувиар дээшлэн, 49 364 нэгжид хүрсэн бол хөрөнгийн биржийн зах зээлийн нийт үнэлгээ нь 12.5 их наядаас давсан байна.
2024-11-12
Урамшуулалт аяны тохирлын эзэд тодорлоо
ХААН Банкнаас үнэнч харилцагчдынхаа тууштай хэрэглээг дэмжих зорилгоор 2024 оны 10-р сард 2 төрлийн урамшуулалт аяныг зарласан билээ. Тэгвэл эдгээр урамшуулалт аяны тохирлын эздийг 2024 оны 11-р сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодрууллаа.
2024-11-11
Эхний 10 сард бүх төрлийн тээврээр 125.3 сая зорчигч тээвэрлэжээ
Энэ оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 125.3 сая зорчигч тээвэрлэлээ. Үүнээс автотээврээр 121.7 сая зорчигч, агаарын тээврээр 1.9 сая, төмөр замаар 1.6 сая зорчигч тээвэрлэсэн байна. Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өсөлт үзүүлжээ.
2024-11-05
Хадгаламждаа мөнгө нэмээд Фукуок арал руу аялаарай
ХААН Банк өнгөрсөн 8-р сараас эхлэн хадгаламжийн урамшуулалт аяныг нийт харилцагчдынхаа дунд зарлаад байгаа билээ. Энэ хүрээнд сар бүр хамгийн онцгой бэлгүүдийг харилцагчдадаа санал болгож буй бөгөөд 11-р сарын ээлжит бэлэг задарлаа.
2024-11-04
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, худалдаа, эдийн засаг, санхүүгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх болон дээд боловсролын салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж, тус сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа.
2024-11-01
Бизнесийн менежментийн цогц сургалтын шилдэг 30 оролцогч сертификатаа гардан авлаа
ХААН Банк бизнес эрхлэгчдийг тууштай дэмжиж, өсөж хөгжихөд нь хөшүүрэг болсон цогц сургалт, хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд ХААН Банкны Жижиг, дунд бизнесийн академиас “Содура консалтинг” зөвлөх үйлчилгээний компанитай хамтран бизнесийн орчинд ур чадвартай манлайлагчдыг бэлтгэх зорилготой “Бизнесийн менежментийн цогц сургалт” хөтөлбөрийг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
2024-10-31
Хадгаламж үүсгэх энгийн дадал 50/30/20
Миний үеэл дүү Нандиа минь их сургуулийн I дамжааны оюутан. Харин ээж нь кондуктор. Аав нь микроны жолооч. Үеэл минь тус өрхийн “санхүүч” байв. Эдийн чиглэлээр суралцдаг үеэл минь өдөр бүр аав, ээжийнхээ олсон орлогыг нь авч, банканд хийнэ. Тухайн өдөр орлого их үү, бага байна уу манай Нандиад ерөөсөө хамаагүй. Аавын төрсөн өдөр, ээжийн баярыг ч огтоос тоохгүй. Томчуудаас өдөрт авах ёстой 40 000 мянган төгрөгөө заавал авч, хуримтлалдаа нэмэх нь л түүнд чухал. Тэгээд өдөр бүр хадгаламжийн дэвтрээ бариад л банк хаахаас өмнө ХААН руу гүйдэг сэн. Дүү минь ийн аав, ээждээ “чанга хатуу” байсныхаа үрээр тэднийх таван жилийн дараа I хороололд гурван өрөө байранд орж, бид найранд уригдаж байлаа. Тэгэхэд л би хадгаламжийн өгөөж, хуримтлалын хүч гэдгийг анх ойлгож байв.
2024-10-31
Үнэ нэмж хийдэг реформ гэж байх уу
Эрчим хүчний үндэсний хорооны гишүүд өчигдөр мэдээлэл хийж, тус салбарын реформыг цахилгаан, дулааны үнэ нэмснээр эхлүүлж буйгаа зарлалаа. Шадар сайд Т.Доржханд “Бид түүхэндээ анх удаа парламентын реформ хийж чадсан. Харин одоо тулгамдаад удсан, ужгирсан асуудлуудад тогтолцооны реформ хийх замаар томоохон бүтээн байгуулалтуудаа урагшлуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдээд байна. Бидний хийх хамгийн эхний суурь реформ бол эрчим хүчнийх. Үүнийг зөвхөн үнэ тариф өөрчлөх төдий бус, цогц асуудал гэж ойлгох хэрэгтэй” гэж иргэд, олон нийтэд баахан учирлав.
2024-10-31
“Эрчим хүчний салбарын алдагдал 2024 оны эцэст 203 тэрбумд хүрнэ”
Манай улс оргил ачааллын үед эрчим хүчний хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрээд буй. Энэ өвөл гэхэд нийслэлд оргил ачааллын үеэр 80 хүртэлх МВт-аар цахилгаан хязгаарлах нөхцөл үүссэнийг салбарын удирдлагууд нь мэдэгдэж, үүнийгээ ч хэрэгжүүлж эхэлсэн.
2024-10-30