Морин хуурын чуулгад “Чингис хаан” одон хүртээнэ
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
2023-11-13
“Монгол хаан” график комик зохиолын нээлт боллоо
Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг дэлхийн сор болсон бүтээлүүд шигшигдэн тоглогддог театрын ноён оргилын нэг болох Лондон хотын West End-ийн Колесиум театрт “Монгол хаан” нэрээр тоглуулахаар ажиллаж байна.
2023-11-10
“Чингис хаан” музейд виртуал өрөө нээнэ
“Чингис хаан” үндэсний музейн VIII давхарт Монголын анхны панарома дэлгэц бүхий виртуал өрөө нээхэд бэлэн болжээ. Тус музейнхэн “Глобал смарт сольюшн” компанийнхантай хамтран виртуал өрөөг дэлхийн стандартад нийцүүлэн тохижуулсан аж. Үүнд Япон, Герман улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг ашигласан байна. Виртуал өрөөний нээлтээр “Жаргал продакшн” компанийнхны бүтээсэн “Их Монгол Улсын эзэн хаан: Чингис” контентыг үзэгчдэд анх удаа толилуулахаар болжээ. Энэ нь Чингис хааны дүр төрхийг синематик анимейшн зураглалаар бодит мэт бүтээсэн контент аж. Үүнд Чингис хааны мэндэлсэн 1162 оны өвлийн тэргүүн сараас 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан үе хүртэлх амьдрал, үйл хэргийн түүхийг нь 15 минутад багтаасан гэнэ. Виртуал өрөөг их эзэн Чингис мэндэлсэн буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан энэ сарын 14-нд нээх нь.
2023-11-10
Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон шагналын эзнээр 2 дахь удаагаа шалгарлаа
УДБЭТ-аас төрөн гарсан МУАЖ Э.Амартүвшин Италийн Дуурь болон Симфони хөгжмийн холбооноос зохион байгуулсан 8 дахь удаагийн "International opera awards (The Lyric’s Oscars) арга хэмжээний шилдэг баритон шагналын эзнээр 2 дахь удаагаа шалгарсныг Италид төвтэй “Oscarlirica” олон улсын дуурийн холбооны албан ёсны цахим хуудсаар зарлалаа . Уг шагналыг 2021 оны анх авч байсан бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг дуурийн дуучин болохоо дахин баталлаа.
2023-11-09
"Соёл 2030" хэлэлцүүлэг маргааш болно
Соёлын салбарын урт, дунд хугацааны бодлого төлөвлөлтийг НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-тэй нийцүүлэх, соёлын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг бодит хэмжих боломжийг бүрдүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Соёл 2030” хэлэлцүүлэг маргааш буюу арваннэгдүгээр сарын 9-нд зохион байгуулах гэж байна.
2023-11-08
40 мянган жилийн тэртээх Савагт хирсний ясыг борлуулахаар хадгалж байсныг илрүүлжээ
Эрүүгийн цагдаагийн албанаас археологийн үнэт олдвор байж болзошгүй амьтны ясыг худалдан борлуулах зорилгоор хадгалсан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн “Г” нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зоорь ухаж байгаад 40 см орчим урт амьтны чөмөгний хэлбэртэй ясыг олж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүй, хадгалж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
2023-11-08
Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдаан эхэллээ
Монгол Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “МЭРГЭЖЛИЙН ДУУЧИД, ҮНДЭСНИЙ ХӨГЖИМЧДИЙН ОЛОН УЛСЫН III УРАЛДААН” 2023 оны арваннэгдүгээр сарын 8-аас Улаанбаатар хотноо зохион байгуулна.
2023-11-08
“Талын түмэн адуу”-г ес дэх удаагаа Хөхүүрийн талд “хураана”
Наадам зохион байгуулах комиссынхон арга хэмжээний эхний өдөр зорин ирсэн жуулчдыг орон нутагтайгаа танилцуулж, “Тэнгэрийн андгай”, Бэрхийн далд уурхайн музей зэрэг хөшөөт цогцолбор, соёлын үйлчилгээний газруудаар аялуулах бол 18-нд үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлэх нь. “Талын түмэн адуу-2023”-ын нээлт тухайн өдрийн 11.00 цагт эхэлж, морьтой жагсаал, гэр музейн үзэсгэлэн, тайга нохой, сайхан хос шалгаруулах, сээр цохих тэмцээнээр үргэлжлэх аж. Харин сүүлчийн өдөр нь “Шургуу-2023” тэмцээн, богино зайн уралдаан явуулахаар төлөвлөжээ. Мөн жуулчид болон сонирхогчдод зориулан адуу зүслэх, эмнэг булгиулах зэрэг сонирхолтой үзүүлбэр, тэмцээн зохион байгуулахаар хөтөлбөртөө оруулсан байна. Энэ үеэр зохион байгуулах тэмцээн, уралдаануудад 40 адуучин бүртгэж, оролцуулах гэнэ.
2023-11-07
Буган чулуун хөшөөг олон нийтэд таниулахаар болов
Дэлхий дахины энэхүү хосгүй өвийг олон нийтэд таниулах зорилготой уралдааныг Чойжин ламын сүм музейгээс зарлажээ. Тодруулбал, тус музейнхэн Монголын уран зургийн галерейтай хамтран “Миний мэдэх буган чулуун хөшөө” хүүхдийн гар зургийн уралдаан зарлаж, оролцогчдын бүтээлийг хүлээн авч эхэлсэн байна. Хүүхдүүд бүтээлээ энэ сарын 15-ны 17.00 цаг хүртэл илгээж болох аж. Уралдаан 6-10, 11-15, 16-18 гэсэн насны гурван ангилалтай. Оролцогчдын бүтээлээс шилдэг 100-г нь шалгаруулж, энэ сарын 20-23-нд “Норфей арт” галерейд үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэднээс шилдэг 13 уран бүтээлч хүүхдийг тодруулж, урамшуулах гэнэ.
2023-11-07
“Хархорум” музей, “Эрдэнэ зуу” хийдийг холбосон аялал жуулчлалын гудамж байгуулжээ
Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгүүлсний 20 жилийн ой ирэх онд тохионо. Үүнийг угтсан “Орхоны хөндийн соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн “Хархорум” музейд өчигдөр боллоо. Хуралд Өвөрхангай аймгийн Соёл урлагийн газар, Хархорин сумын ЗДТГ, ИТХ, Соёлын төв зэрэг холбогдох төрийн байгууллагынхнаас гадна Монголын соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах холбоо, “Хархорум”, “Хөшөө цайдам” музей, “Эрдэнэ зуу” хийдийн төлөөлөл оролцов.
2023-11-07
“Чулууны хээ-9” үзэсгэлэнг зориорой
Тухайлбал ээрэм говийн мана гартаам, чүнчигноров, чулуужсан мод, опал (гэрэлтчимэд), оюу мэтийн үнэт, өнгөт хийгээд занар, зануул (алевролит), нангис (аргиллит), цахиур, бөсөл (туф), гиван (лимонит), гантиг, шохойн жонш зэрэг тунамал, бялхмал, хувирмал чулуулгийн өгөршил, хагарал, цуурал, хуурал, зүсэлтээс нэгэн цэг зураасны нэмэлт хачиргүйгээр өөрөө тодорсон 300-аад үзмэрт дэлгэн толилуулахыг эрэлхийлжээ. Тус үзэсгэлэн 2023 оны арваннэгдүгээр сарын 3-10-ны өдрийг дуустал олон нийтийн хүртээл болно.
2023-11-07
Эрчүүд салах тухай 777 шалтаг боддог ч хэлж зүрхэлдэггүй
Тэр минь тэвэрт ойр, амьсгал нь дэргэд, атгах гар нь хажууханд юм сан, ай хорвоо. Гэвч алагхан зүрх минь алс холд орших шиг, хачин уйтай. Салъя гэхнэ ээ, шалтаан олдохгүй. Харин шалтаг бол 7 бүр 77, үгүй 777-г ч хэлж чадахаар байна. Гэвч бас үг эвлэхгүй нь. Хэлж ч чадахгүй, салж бүүр чадахгүй. Анх бид жинхэнэ хайраараа учирсан. Мөрөөдлийнхөө тухай ярьж, хотын гудмаар шөнөжин алхсан. Тэр минь сайн бүсгүй, сайхан эмэгтэй. Тэгэвч би одоо түүнд хайргүй...
2023-11-07
Монголын үндэстэн ястны ардын богино дуу дуулаачдын уралдаан боллоо
Монголын үндэстэн ястны ардын богино 1008 дуу төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Монголын үндэстэн ястны ардын богино дуу дуулаачдын олон улсын уралдаан” 2023 оны аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
2023-11-05
"Цой" Монголын уран сийлбэрчдийн үзэсгэлэнгийн 10 жилийн ой тохиож байна
Уг үзэсгэлэнгээр мэргэжилийн уран сийлбэрчид жил бүр шинэ уран бүтээлээр тайлан үзэсгэлэн гаргахаас гадна, сийлбэрийн урлагийг сурталчилах , монголын уламжлалт сийлбэрийн урлаг орчин цагийн урлагтай хэрхэн хоршиж буйг харуулсан олон ѳнгѳ аястай сонирхолтой бүтээлүүд дэлгэгддэгээрээ онцлогтой болдог билээ.
2023-11-03