Х.Берлиозын “Фантастик симфони” зэрэг бүтээлүүдийг шинэ найруулгаар үзэгчдэд хүргэлээ. Монгол Улсын Консерваторын Цохивор хөгжмийн чуулга олон улсын хөгжимчидтэй хамтран “Найруулга 2022-2023” шинэ уран бүтээлийн тоглолт толилуулахад уг бүтээл дотор нь багтжээ.
Тодруулбал, тоглолтод Тайвань Улсын нэрт маримба хөгжимчин, профессор, хөгжмийн ухааны доктор Вейчен Лин, Тайпэйн иргэний симфони оркестрын цохивор хөгжимчин Нэйтэн Пиацца нар уригдан оролцож, чуулгын хөгжимчдийн хамтаар Х.Берлиозын “Фантастик симфони” зэрэг бүтээлүүдийг шинэ найруулгаар үзэгчдэд хүргэлээ.
Энэхүү тоглолтыг Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд олон нийтэд хүргэж буй гэнэ.