"Чингис хаан" музейд "Агийн улаан хаан" тууль хайлжээ
“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны зарлигийн дагуу жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гурваны өдөр болон Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гурваны өдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульс хайлдаг уламжлалтай.
2023-02-25
Угийн бичгээ хөтөлж, удмын түүх үлдээгээрэй
Манжийн эрхшээлд байх үед Монголчууд ургийн бичгээ хөтлөхүй нь бүдгэрч байгаад Ардын хувьсгалын дараагаар буюу 1925 онд овог хэрэглэхийг бүрмөсөн болиулсан. Харин 1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 17 дугаар тогтоол гарч удмын овгийг хэрэглэх болсон билээ.
2023-02-22
Монгол Улсын шилдэг өвлөн уламжлагчдыг өнөө жил хэн залгамжлав
Өмнөх жилүүдэд шилдэг өвлөн уламжлагчаар Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн, олноо “Дөмөн” хэмээн алдаршсан уртын дууч Д.Дулмаа (2018), Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж (2019), Увс аймгийн Малчин сумын иргэн, баяд бийч, ихэлч Ж.Хумбаа (2020), Өвөрхангай аймгийн Баян-Өндөр иргэн, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа (2021) нар шалгарч байжээ.
2023-02-19
“Бүргэдийн баяр-2023” хоёр өдөр үргэлжилнэ
Казах түмний өв уламжлал, ёс заншлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж ирсэн “Бүргэдийн баяр” ирэх сарын 4-5-нд “Чингисийн хүрээ” жуулчны баазад болох нь
2023-02-17
"Цагаан уул" цомын эзэн тодорлоо
Монголын Залуучуудын Холбоо 22 дахь удаагаа хайрын шүлгийн “ЦАГААН УУЛ” яруу найргийн наадмыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, МУСГЗ, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын 50 насны ойд зориулан амжилттай зохион байгууллаа.
2023-02-15
"Хаан туульсын Жангар" нэртэй аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгоно
Монгол туулийг ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгүүлж, туулийг хамгаалах үүргийг Монгол улс дэлхий нийтийн өмнө хүлээсэн байдаг. Тэгвэл монгол туулийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, өвлөн уламжлагчийг нэмэгдүүлэх зорилготой "Хаан туульсын Жангар" нэртэй аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн арга хэмжээг бий болгож Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн газар, төрийн бусад байгууллагуудаас жил бүр өвлийн улиралд зохион байгуулахаар боллоо.
2023-02-13