Францын яруу найрагч, утга зохиол судлаач, шүүмжлэгч Мари-Кристин Гидон /Marie-Christine Guidon/ монгол орон, нүүдэлчин ахуй соёлын талаар өгүүлсэн уран бүтээл гаргажээ. Уран бүтээлийн дээжээсээ Парис дахь Монгол Улсын ЭСЯ-нд ирүүлсэн байна. Тэрбээр "Удвал" "Нүүдэлчдийн найраг" шүлгийн түүврээ хэвлүүлж, Францын уншигчдын хүртээл болгосон юм байна.
Хатагтай Мари-Кристин "Хил хязгааргүй яруу найраг" олон улсын зохиолчдын сэтгүүлд Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Дашдоржийн Нацагдоржийн тухай, "Миний нутаг" шүлгийг нь мөн хэвлүүлжээ. Түүнчлэн 2023 оны III сарын дугаарт Болор цомын эзэн, залуу яруу найрагч О.Цэнд-Аюушийн бүтээлээс франц хэлтэн уншигчдад танилцуулсан байна.