18 настай дөрвөн охин нийлж үе тэнгийнхнээ дээрэмджээ. Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Модны-2-ын гэх гудамжинд явж байсан М гэх охиныг зодож, гар утсыг нь дээрэмдэн зугтсан байна. Тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжилж, телекамерын хяналтаар охидыг тогтоон, уржигдар саатуулсан гэнэ. Дээрэм хийсэн дөрвөн охины нэг нь мансууруулах бодис хэрэглэсэн байсан нь шалгалтаар тогтоогджээ.
Тэд өөр хэрэг үйлдсэн, эсэх нь тодорхойгүй байна. Хичээлийн шинэ жил дөхөж, их дээд сургуульд сурахаар хөдөөнөөс ирээд төөрч, будилж яваа охидыг хотын энэ мэт “атаман”-ууд дээрэмдэх, гэмт хэрэг, садар самуунд уруу татах явдал гаргаж болзошгүй учраас эцэг, эхчүүд хүүхдүүдээ хэнтэй нөхөрлөж, хаагуур яваад анхаарлаа хандуулах хэрэгтэйг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд анхаарууллаа.