Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ эхний өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-д эхэлсэн.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д медаль хүртсэн тамирчдад Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга медалийг нь гардууллаа. Энэ жинд монгол болон японы дуэль болсон гэхэд болно. Хүрэл медалийг Риогийн олимпын хүрэл, дэлхийн аварга Японы Ами Кондо, олимпын хүрэл медальт Казахстаны Галбадрахын Отгонцэцэг, мөнгөн медалийг Монголын Мөнхбатын Уранцэцэг, алтан медалийг Японы Фүма Томато хүртсэн билээ.
Манай улсын төрийн тэргүүнээс гадна ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ДАШТ-ийг үзэж байв.