Хүний худлаа ярьж байгааг мэдэх олон арга бий. Туршлагагүй худалчийг илрүүлэхийн тулд дараахь шинжүүдээс нэг хоёрыг нь л илрүүлэхэд хангалттай.
- Сэтгэл хөдлөл болон хариу үйлдэл нь энгийн үеэсээ удааширч эхэлнэ. Тэрээр яриагаа удаашруулж байгаад, илүү огцмоор дуусгана.
- Үг болон сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хоорондын хугацаа уртасна. Жишээ нь, та ажлаа сайн хийжээ гэж хэлснийхээ дараа хэлсэн зүйлээ ухамсарлан инээмсэглэнэ. Үнэн ярьж байгаа хүн сэтгэл хөдлөлөө үгтэйгээ хамт илэрхийлдэг.
- Худлаа ярьж байгаа нь нүүрэн дээр нь илэрнэ.
- Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нүүр нь бүхэлдээ бус харин зарим хэсэг нь л хувирна. Жишээ нь, ам нь инээж байгаа ч хацар, нүд, хамарны булчин нь ажиллахгүй. Нүд сэтгэлийн толь гэдэг болохоор нүдийг нь анхаар, учир нь нүдний илэрхийллийг хянах хэцүү байдаг.
- Худлаа ярьж байгаа хүн аль болох бага зай эзлэхийг хүсдэг тул энгэрээ тэврэх, хөлөө ачихыг хичээдэг.
- Харц тулахаас зайлсхийнэ.
- Чих хамраа оролдоно. Заримдаа зүрх орчмоо илдэг.
- Ярих үедээ өөрийгөө “хамгаалах” болно.
- “Хамгаалах саад” болгож ухамсарлалгүйгээр ямар нэг зүйлийг таны өмнө тавина.
- Асуултанд харицлахдаа таны үгийг хэрэглэнэ. Жишээ нь, хоёр давхарын цонхыг чи хагалсан уу? –Хоёр давхарын цонхыг би хагалаагүй.
- Тодорхой хариулт өгөхгүй харин яа ч ойлгож “бөөрөнхий” хариулт өгнө.
- Илүү зүйл ярьж олон үг хэлнэ. Яриандаа завсарлага гаргах нь түүнд эвгүй байдаг юм.
- Худлаа ярьж байгаа хүн төлөөний үг ховор хэрэглэж, нэг өнгөөр ярьдаг.
- Танд худлаа ярьж байна гэдгийг ойлговол сэдвээ солиод үзээрэй. Худлаа сярьсан хүн дор нь өлгөж авах бөгөөд тайвширсан харагдана.
- Марзганах, хошигнох зэргээр сэдвээсээ хазайхыг оролдоно.
Эдгээр шинж тэмдэг илэрвэл танд худлаа ярьж байх магадлал өндөртэй юм. Тэгэхдээ та сайн мэдэх хүн дээрээ дээрх аргуудыг хэрэглэвэл илүү үр дүнтэйг санана уу.