2017 оны 08.12-9.30ны хооронд "Залуучуудын хөгжлийн сарын аян" Залуучууд=Эерэг өөрчлөлтийн хүч уриан доор болно. Энэхүү аянаар дамжуулан олон нийтийн анхаарлыг залуучуудын асуудалд хандуулах боломж хэмээн үзэж 2014 оноос эхлэн жил бүр тэмдэглэх болсон. Аяны хүрээнд залуучуудын хөгжил, тэдэнд тулгамдаж байгаа асуудлын шийдэл боломжийг эрэлхийлэх, залуучуудын бодит оролцоог дэмжих олон арга хэмжээг зохион байгуулдаг.
Аяны хүрээнд зохиогдох ажлуудыг өртөөчилөн үзүүлсэн зурган хэлбэр:
Энэхүү арга хэмжээг тэмдэглэж эхэлсэнээс хойш хийгдээд байгаа болон төлөвлөж байгаа ажлууд:
- Залуучуудын гарааны бизнесийг дэмжих- "START UP" өдөрлөг- (Линк-г даран орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу)
- Ардчилал, хүний эрхийн төлөөх байгууллагуудын хамтарсан ДемоКрейз Карнавал
- Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг залуу уран бүтээлчдийн "Orange Sessions" үдэшлэг,
- Тэгш эрх бахархлын өдрүүд,
- Итгэл найдвар боломж-УБ марафон,
- Залуучуудын сайн дурын ажлыг дэмжих "Ivolenteer Do you?" -(Линк-г даран орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу)
- Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар-н Үнэ төлбөргүй сургалтууд, Мэдээллийн технологийн гурван сарын хичээл (Линк-г даран орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу)
- "Түгээмэл Хөгжил"-(Линк-г даран орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу) бие даан амьдрах төвийн нөлөөллийн ажлууд
гэх мэт олон сонирхолтой арга хэмжээг төр, иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагууд хамтран Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар болон газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар болон НҮБ-н Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хаягаар авна уу: https://www.facebook.com/cce.mongolia/
Холбоо барих утас: 8805-5659, 8830-0521, 9901-7561