Европын залуучуудын аварга Юри Власкогийн аминд хүрсэн эрийг саатуулж, мэдүүлэг авчээ. Сэжигтнийг саатуулах үеэр өөрийнхөө хийсэн бүх хэргийг хүлээсэн бөгөөд харин Юри Власко өөр лүү нь дайрсан тул амиа хамгаалах зорилгоор зодолдсон гэж мэдүүлсэн байна. Сэжигтнийг наймдугаар сарын 2-нд саатуулсан бөгөөд Улаан Үд хотоос баривчилсан гэдгээ албаны хүмүүс мэдээлжээ.
Ю.Власкогийн цогцосыг цагдаагийнхан долдугаар сарын 29-нд Байгаль нуурын эрэг орчмоос олсон юм. Тэрбээр Улаан Үд хотод болдог Будаевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор очсон бөгөөд энэ тэмцээнээс хоёр хоногийн дараа өөд болсон гэнэ.
Эх сурвалж: Asia Russia