АНУ-ын Арканзас мужийн Силоам Спрингс хотод нэгэн эрийг тэжээвэр илжигтэй зүй бусаар харьцаж байгааг камерын бичлэгээр илрүүлсэн байна. Улмаар илжигний эзэн уг бичлэгээ цагдаагийн газарт өгснөөр 49 настай Эверетт Лий Комптоныг саатуулжээ. Хууль сахиулагчид сэжигтнийг тэжээвэр амьтантай зүй бус хэргээр шүүхэд дуудсан юм. Илжигний эзний ярьснаар сүүлийн гурван жилд илжиг нь хүмүүсээс дөлдөг, хүний бараа үзэгдэхээр зугтаж, ааш зан нь эвдэрдэг байсан гэнэ. Тиймээс аргаа барсан эзэн нь илжигнийхээ ойролцоо камер байрлуулж, уг булай хэргийг илрүүлжээ.
Камерын бичлэгээр гэмт этгээд зүй бус хүслээ гурван удаа давтсан. Тодруулбал, тавдугаар сарын 27, зургадугаар сарын 4, долдугаар сарын 5-нд тус бүр илжигийг "хүчиндсэн" байна. Ингэхдээ илжигний толгойнд уут углаж, харагдах орчинг нь хаадаг байжээ.
Улмаар хамгийн сүүлд долдугаар сарын 16-нд хүслээ биелүүлэхдээ өөр нэг илжигийг ашигласан байна.
Түүний шүүх хурал ирэх есдүгээр сарын 11-нд болно.
Эх сурвалж: CBS суваг