Турк улсад өнгөрсөн жил төрийн эргэлт хийхээр санаархсан гэх 500 гаруй иргэнийг буруутгаж, баривчилсан юм. Тэгвэл эдгээр иргэдийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал нийслэл Анкара хотын гадаа талбайд эхэллээ.
Сэжигтнүүдийг цагдаагийнхан өндөр харуул, хамгаалалт дор шүүх танхимд авчирсан бөгөөд тэднийг эсэргүүцэгч иргэд ч бас цугларсан байв. Олны дундаас "Бид цаазын ял шаардаж байна" гэж орилох хүмүүс ч байв.
Өнгөрсөн оны долдугаар сард Туркт төрийн эргэлт хийхээр санаархаж, үүний үр дүнд 249 энгийн иргэн өөд болсон юм. Армийн генерал Хулуси Акар тэргүүтэй дээд албан тушаалтнууд хэдэн цагаар барьцаанд суусан билээ.
Турк улсад өмнө нь ийм олон хүн хамрагдсан шүүх хурал болж байгаагүй. Хэрвээ сэжигтнүүд буруутай нь тогтоогдвол үхэх ял оноох магадалтай аж. Хэдийгээр тус улсад 2004 оноос хойш цаазаар авахыг хориглосон ч Ерөнхийлөгч Таип Эрдоган өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон сонгуулиар ялалт байгуулсныхаа дараа төрийн эргэлт хийхээр санаархсан иргэдэд хатуу ял оноохоо амласан юм.