Таны бие эрүүл бус байгааг хумсны өөрчлөлтөөр мэдэх боломжтой. Энэ бол таны хувьд биед чинь юу болж байгааг мэдэх толь л гэсэн үг. Мэдээж гэртээ доктор хийнэ гэдэг аюултай, бас найдваргүй боловч эдгээр зөвлөмжүүд танд тус болно гэдэгт итгэлтэй байна.
Анзаарвал таны хумсны тольд хавирган сар хэлбэртэй цагаан тэмдэг бий. Эдгээрийг тайлбарлавал:
- Чигчий хуруу: Бөөр болон зүрх бусад дотор эрхтэн. Түүнчлэн цусны даралт өндөр байгааг мэдэхэд тус болно.
- Ядам хуруу: Нөхөн үржихүйн болон хоол боловсруулах системийнх, хэрвээ энэ тэмдэг томорвол хоол боловсруулах системд асуудал гарлаа гэсэн үг.
- Дунд хуруу: Тархины болон зүрх судасны үйл ажиллагаатай холбоотой. Ийм тэмдэг бүр байхгүй бол даралт болон зүрх, судасны асуудал бийг илтгэдэг.
- Долоовор хуруу: Нойр булчирхайн проблем үүсвэл энэ тэмдэг томорч, эсвэл багасдаг.
- Эрхий хуруу: Уушигны үйл ажиллагааг хянагч самбар гэсэн үг. Нийт хумсныхаа 25 хувиас томгүй байрлах ёстой бөгөөд, энэ хэмжээндээ байвал эрүүл гэж ойлгож болно.
Цагаан тэмдэг хэт ТОМ бол:
Ихэнхдээ тамирчид болон байнгийн бэлтгэл хийдэг хүмүүсийн цагаан тэмдэг хумсны ихэнх хэмжээг эзэлдэг байна. Хэрвээ энэ тэмдэг том бол зүрхний цохилт, цусны даралт бага байгааг илэрхийлнэ. Хэрвээ та тамирчин биш бол ихээхэн стресст орсон тохиолдолд ийм өөрчлөлт үзэгдэнэ.
ЦАГААН ТЭМДЭГ ХЭТ ЖИЖИГ БОЛ:
Энэ тохиолдолд цусны даралт болон эргэлт бага, дархлааны систем сул, бодисын солилцоо муу, төмөр дутагдаж байгааг илэрхийлнэ. Хэрвээ хумсанд тань хөндлөн шугам татсан юм шиг зураас үүссэн бол цусан дахь сахрын хэмжээ ихсэж, чихрийн шижингийн шинж тэмдэг гэж үздэг байна.
ХЭРВЭЭ ИЙМ ТЭМДЭГ ОГТ БАЙХГҮЙ БОЛ:
Хэрвээ танд, эсвэл хүүхдийн чинь хуруунд ийм тэмдэг байхгүй бол сандрах хэрэггүй. Хэзээ нэг өдөр ийм тэмдэгтэй болно.
Харин цагаан тэмдэг гэнэт алга болвол цусны эргэлт эмгэгтэй байгааг харуулдаг. Судалгаагаар мөн бамбай булчирхайн эмгэг болон төмрийн дутагдалтай холбоотой аж.
ӨНГӨ НЬ ӨӨРЧЛӨГДСӨН ТОХИОЛДОЛД:
- Саарал: Ядарч, сульдах, хоол боловсруулах эрхтэн асуудалтай байгааг илтгэнэ.
- Цагаан: Энэ бол эрүүл, энгийн хүний шинж.
- Хар: Энэ бол маш аюултай өвчний шинж тэмдэг. Ингэж харласан бол заавал эмчид үзүүлэх хэрэгтэй. Зарим тохиолдолд хорт хавдрын шинж тэмдэг ч гэж үздэг.
- Ягаан/Улаан: Биеийн хөдөлгөөн бага, уушиг өвчтэй байгааг илэрхийлнэ.
- Нил ягаан: Цусны эргэлт хангалтгүй, эд эсэд хүчилтөрөгч бага байгаагийн шинж. Толгой эргэх, толгойны өвчтэй үед ийм тэмдэг илэрнэ.