Энэ жил 31 настай Леброн Жэймс дэлхийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Төрөлх "Кливлэнд кавальерс"-т эргэн ирж, аваргын цом хүртсэн нь түүний ямархуу чансаатай тамирчин болохыг тод харуулж өгсөн. NBA-гийн хатуу ширүүн ертөнцөд дийлэнх шилдэг тамирчид нас ахисан үедээ гэмтэж, бэртэх нь элбэг болдог. Тэгвэл Леброны хувьд ийм асуудал бараг гардаггүй. Энэ талаар Морин цэргүүдийн дасгалжуулагч Тайрон Луи сэтгүүлчдэд "Энэ зун Леброн эмч нарын үзлэгээр орсон юм. Тэд түүний биологийн нас нь 19-тэй байна гэж гайхаж билээ. Тэр яг л Бенжамин Баттон шиг юм билүү, хэн мэдлээ" гэж ярьжээ.
Леброны бизнесийн хамтрагч Маверик Картер нэгэнтээ "Леброн өөрийнхөө эрүүл мэндэд жилд 1.5 сая "ногоон" зарцуулдаг" гэж байсан удаатай. Түүнчлэн Леброн байнга хоёр бэлтгэл хангагчтай. Тэд нь түүнийг хаана ч явсан дагаж байхаас гадна маш сайн унтаж амарч чаддаг нэгэн гэнэ.
Дашрамд, Зарим тохиолдолд хүний нас болон биологийн нас эрс ялгаатай байдаг. Та үнэндээ 20 настай ч 60 настай хүнийх шиг байж болох юм. Мөн 70 настай ч 18-тай юм шиг гялалздаг хүмүүс ч бий.