Таван жилийн өмнө Монголд хамгийн их дутагддаг байсан зүйл бол хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар. Тэр дундаа биеийн тамираар хичээллэх газар бараг л байхгүй байсан гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Дээрээс нь гарын таван хуруунд багтах кино театрууд нь ачааллаа дийлэхгүй болж, өсвөр насны хүүхдүүдийн очиж тоглодог газар нь паркаар хязгаарлагдаж байсан цаг саяхан. Харин сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд олширч, тэдэнд өөрсдийг нь нээх боломжийг олгосоор байна.