1.“Food & Drink Festival” энэ амралтын өдрүүдээр “Хүннү малл”-д зохиогдох гэж байна. Та бүхэн тэндээс 1000-3000 төгрөгөнд хоол, уух юм мөн амтат десертүүдийг авах боломжтой бөгөөд янз бүрийн хөгжөөнт арга хэмжээнд оролцож, амралтын өдрөө зугаатай өнгөрөөх боломжтой. Мөн олон олон бэлэг таныг хүлээж байгаа гэсэн шүү.
2. Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан 5-р сарын 13-16-ны өдрүүдэд тоглоомуудаа 50 хувь хямдруулж байгаа юм байна. Хүүхдүүдээ баярлуулах хамгийн оновчтой санаа хүүхдийн парк орж хөөсөн чихэр авч идэх биш гэж үү.
3. Хэрвээ та энэ амралтын өдрүүдийг найзуудтайгаа өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа бол “Оньс рүүм”-ийг зориорой. Зүгээр нэг хөгжилдөөд өнгөрөх биш таны авхаалж самбаа, гүйлгээ ухааныг шалгасан энэхүү тоглоомын газар нь сүүлийн үед маш эрэлттэй байгаа бөгөөд найзууд, хамт олноороо тоглоход хамгийн тохиромжтой газруудын нэг болоод байна шүү.
4."Ромео, Жульетта” сонгодог жүжиг 5-р сарын 14-нд 13:00, 18:00 цагт УДЭТ-ын тайзнаа хамгийн сүүлчийн удаа тоглох гэж байна. Амралтын өдөртөө романтик уур амьсгал оруулах ч бас муугүй санаа байж мэднэ шүү.
5. Энэ амралтын өдрүүдээр цаг агаарын байдалд цас, бороо, шороон шуурга гэх мэт "гэнэтийн бэлэг" үгүй байх төлөвтэй тул агаар салхинд гарч амралтын өдрүүдээ өнгөрүүлэх ч бас нэг сайхан санаа байж мэдэх юм.