АНУ-ын Лас-Вегас хотод бодибилдинг, фитнесийн олон улсын “Mr.Olympia” тэмцээн үргэлжилж байна. Энэ сарын 13-нд өндөрлөх тус тэмцээнд Монгол Улсаас мэргэжлийн тамирчдын ангилалд ОУХМ Б.Уянга өрсөлдөж буй. Тэрбээр өнгөрсөн жил зохион байгуулсан “IFBB pro Taiwan” тэмцээнд түрүүлснээр “Mr.Olympia”-д оролцох эрх авсан юм. Тус тэмцээнд оролцох эрх авах нь өндөр шалгууртай аж.
Тухайлбал, дотооддоо УАШТ-д түрүүлсэн тамирчид олон улсын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно. Дараагийн шатанд “Olympia amateur” буюу олон улсын сонирхогчдын тэмцээнд ангилал тус бүрийн аваргуудтай өрсөлдөж, эхний гурван байрт шалгарснаар мэргэжлийн тамирчны карт эзэмших эрх гарддаг. Эрх олгох тэмцээнд мэргэжлийн “Pro card”-тай тамирчид жин харгалзахгүй оролцож, зөвхөн түрүүлсэн нь “Mr.Olympia”-д оролцох эрх өвөртөлдөг.