Вашингтон мужиийг Vespa mandarinia буюу бөхгөнө хэдгэнэ бүрхэж байгаа тухай New York Times мэдээлжээ.
Бөхгөнө хэдгэнэ нь зөвхөн Зүүн өмнөд Азид ихэвчлэн байдаг бөгөөд хамгийн аюултай шавжуудын нэгд тооцогддог юм. Зөвхөн Азид жилд хэдэн зуун хүн бөхгөнөд хатгуулж үхдэг гэнэ. Эл нисдэг шавьж нь жирийн зөгийг барьж иддэг аж.
Эдгээр урилгагүй зочид Вашингтон мужийн хөдөө аж ахуйн салбар тэр дундаа, зөгийн үржлийг бүхэлд нь устгахад хүргэж болзошгүй байдалд хүрээд байгаад мужийн эрх баригчид түгшүүр зарлажээ.
АНУ арван жилийн турш энэхүү шавьжтай тэмцэлдэж байгаа ч анх удаа иймэрхүү том хэмжээний нүүдэлтэй учраад байга аж.
Бөхөг нь ихэвчлэн Хятадаас ачсан барааг дагаж ирдэг. Ийм л замаар шаьж Баруун Европын зөгийн аж ахуйг устгаж, Шинэ Зеландын ойг сүйтгэжээ.