Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхантай ярилцлаа. Тэрбээр 2004 оноос эхлэн буган хөшөөг дагнан судалж, шинжлэх ухааны цөөнгүй нээлтийг гэрчилсэн судлаач юм. Олон жилийн судалгааныхаа үндсэн дээр “Жаргалантын амны буган хөшөөд”, “Монголын умард нутгийн буган хөшөөд”, “Хориг уулын эрдэнэс” зэрэг түүх, археологийн өндөр ач холбогдолтой бүтээлээ хэвлүүлсэн байна. Өдгөө түүний “Хориг уулын эрдэнэс” ном ховор бүтээлийн тоонд багтах болжээ.
-Хориг уулнаас олдсон эд өлгийн зүйлс нь Монголын эртний түүх, соёлын үнэт олдвор болохыг судлан тогтоосон гэсэн. Үүнийг анх хэзээ илрүүлсэн юм бол?
-Анх 2017 оны зун Хориг уулын урд дэнжид байх хос буган хөшөөг судалж яваад нутгийн малчин Л.Баттөр гэдэг хүнээс санамсаргүй байдлаар олж мэдсэн. Л.Баттөр эгч Хориг уулын орчимд нутагладаг. Намайг судлаач, итгэж болох хүн гэж бодсондоо энэ дурсгалын талаар хэлсэн хэрэг л дээ. Хэрэв надад энэ талаар хэлээгүй, бид тэнд авран хамгаалах судалгаа хийгээгүй бол энэ соёл, түүхийн өв байгаль болон хүний нөлөөгөөр сүйдэх байсан. Бид мэдсэн даруйдаа уг дурсгалт газарт очсон юм. Уулын зоонд байрлах, Монголын эзэнт гүрний үеийн маш чухал оршуулгын газрыг тонуулчид ухаж, сүйтгэсэн байж билээ. Ухсан нүхэн дотор, гаргаж хаясан шороон дээр нь эртний эд өлгийн зүйлсийн хугархай, хэмхэрхий хэсэг хог мэт хөглөрөхийг харахад эх орон, өвөг дээдсийнхээ өвийг эрээ цээргүй тонон сүйтгэсэн хүмүүсийг олж, зохих ялыг нь үүрүүлмээр санагдаж байв.
Хориг уулын дурсгалт газарт бид 2018 оноос авран хамгаалах судалгаа хийж эхэлсэн. Учир нь 2017 онд бид судалгаа хийх зөвшөөрөл хараахан аваагүй байсан юм. Монгол Улсад археологийн судалгаа хийх үндэсний болон олон улсын судалгааны ангиуд Соёлын яамнаас заавал албан ёсны зөвшөөрөл авдаг. Судалгаа хийх хүсэлт гаргасан дурсгалт газруудын нэр, байршлыг зөвшөөрөлд журмын дагуу заадаг юм. Ингээд бид 2018-2020 онд Хориг ууланд тоногдож сүйтгэгдсэн нийт 68 булшны ухсан нүх, тонуулчдын гаргаж цацсан шороог шалгаж, Монголын эзэнт гүрний түүх, соёлд холбогдох арвин их эд өлгийн зүйл, судалгааны баримт цуглуулсан. Гэхдээ тонож сүйтгэсэн хүмүүс эдгээрээс гадна чухам ямар үнэ цэнтэй олдворуудыг үрэн таран хийснийг бид хэлж мэдэхгүй. Үнэхээр харамсалтай.
-700-800 жилийн турш мөнх цэвдэгт хадгалсан гурван ваар өрөм, нэг ваар шар тосыг уг уулнаас илрүүлсэн шүүдээ. Өдгөө хаана хадгалж байгаа вэ. Өөр олдвор нэмж илрүүлсэн юм болов уу?
-Хориг уулын дурсгалаас олдсон хамгийн гайхамшигтай олдворууд нь мөнх цэвдэгтэй хөрсөнд бараг шинээрээ хадгалагдаж үлдсэн өрөм, шар тостой вааран дэнлүү буюу зул юм. Эдгээр нь монгол хүний гараар боловсруулсан хамгийн эртний цагаан идээ. Түүнчлэн Хүннүгээс эхлэлтэй, ихэс дээдсийн оршуулгын толгой талд мөнхийн гал буюу зул асаан тавьдаг эртний заншлын нотолгоо. Өөрөөр хэлбэл, Хүннүгийн язгууртнуудын оршуулгын зан үйлийг Монголын эзэнт гүрний үед ч дагаж байсныг баталсан олдвор юм. Хориг уулын олдворуудыг “Чингис хаан” үндэсний музейд хадгалж буй. Хүннүгийн язгууртны булшинд авсны толгой талд алт, хүрэл, төмөр, үйсээр хийсэн нар, хавирган сарны дүрсийг хадаж тогтоосон байдаг. Үүнтэй яг адил алт, мөнгөөр хийсэн нар, сарны дүрсүүд Хориг уулаас анх удаа олдсон. Энэ нь Монголын эзэнт гүрний ихэс дээдсийн оршуулгын зан үйлд хүннү нарын уламжлал тэр чигээрээ хадгалагджээ гэдгийг батлах баримт болсон хэрэг. Монголын тал нутагт1000 жилийн зайтай мандсан хоёр эзэнт гүрний соёл, уламжлал ийнхүү хоорондоо нягт хамааралтай байсан нь бидний уг язгуур, удам угсааны залгамж холбоог тодорхой харуулах шинжлэх ухааны нотолгоо гэж хэлж болно.
-Өнөөгийн нөхцөл байдал нь ямар байгаа вэ?
-Хориг уулын дурсгалт газарт буй нийт 68 булш тоносныг бид шалгаж, үлдсэн эд өлгийн зүйлс, хүн, малын буюу био-археологийн болон зоо-археологийн баримтуудыг цуглуулан авч нөхөн сэргээсэн. Тиймээс дотоод, гадаадын судлаачид, жуулчид зочлоход хэвийн болсон. 2019 онд эл дурсгалт газрыг улсын тусгай хамгаалалттай бүс нутагт хамруулах санал гаргасан ч орон нутгийн захиргаанаас дэмжлэг авч чадаагүй. Хэдий тийм ч цаашид улсын хамгаалалтад авч, түүх, соёлын аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгох боломжтой.
-Та буган хөшөө судлалаар мэргэшсэн шүү дээ. Үүнийг судлах нь ямар ач холбогдолтой бол?
-Би анх 2004 онд Монголын үндэсний түүхийн музейд ажилд орсон. Тэр үеэс эхлэн буган хөшөөг сонирхон, энэ чиглэлээр дагнан судалсан. Өдгөө ч тасралтгүй судалсаар байна.
Буган хөшөө, хиргисүүрүүд бол 3000 орчим жилийн тэртээ өнөөгийн Монгол орны нутагт улс төр, эдийн засгийн хувьд хүчирхэг, соёлын нэгдмэл бүтэцтэй төр улс байсныг нотолдог дурсгал юм. Мэдээж энэ дурсгалын талаар ямар нэгэн бичмэл сурвалж үлдээгүй. Гэхдээ эдгээр дурсгал нь бичмэл сурвалжаас илүүтэй, маш тодорхой мэдээлэл, түүхийг “хэлж” чаддаг. Тодруулбал, Хүннүгээс 1000 жилийн өмнө Монголд төр улс, тэр ч байтугай эзэнт гүрний шинжтэй нийгмийн тогтолцоо байсны хөдөлшгүй нотолгоо нь энэ дурсгал юм. Нөгөөтээгүүр, буган хөшөөн дээрх дүрслэлүүд нь эрт үед Ази-Европ тивд түгэн дэлгэрсэн амьтны дүрст урлагийн хамгийн эртний төлөөлөл болдог. Тиймээс буган хөшөөнүүд нь бүс нутгийн эртний урлаг соёлд нүүдэлчдийн гүйцэтгэсэн үүргийг тодорхойлдог.
-Зарим судлаач манай улсыг буган хөшөөний тархалтын төв, гарал үүслийн цөм нь гэдэг юм билээ.
-Энэ үнэн. Манай орны нутаг дэвсгэртэй хил залгаа оршдог ОХУ-ын Буриад, Тува, Алтай, БНХАУ-ын Шинжаны Алтайд ердөө 200 гаруйхан буган хөшөө бий. Харин Монголд Хангайн нуруунд төвлөрсөн 1400 орчим буган хөшөө байна. Тэгэхээр буган хөшөөнүүдийн гол цөм нь манай улсын нутагт бий гэсэн үг.

-Өнгөрсөн жилийн есдүгээр сард Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулсан Дэлхийн өвийн хорооны 45 дугаар ээлжит чуулганаар Монголын буган хөшөө бүхий дөрвөн дурсгалт газрыг дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн. Энэ нь дотоод, гадаадын үе үеийн судлаач, эрдэмтдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм. Соёлын өвөө дэлхийн жагсаалтад бүртгүүлэх нэг хэрэг. Түүнийгээ дэлхийн соёлын өвийн энтэй тордож, хамгаалах хэрэгтэй. Мөн дэлхийд сурталчлан таниулах талаар бодлоготой, шат дараатай ажлуудыг хийх шаардлагатай. Юуны түрүүнд өмнө нь дэлхийн өвд бүртгэсэн дурсгалт газруудын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлох хэрэгтэй. Мэдээж Монгол Улсын нэр, Монголын эртний түүхийн нэг ч гэсэн дурсгал хүн төрөлхтний чихэнд хүрч, мэлмийг баясгаж байвал бидний бахархал шүү дээ. Миний хувьд энд бүртгэсэн дөрвөн дурсгалт газрын хамгийн томд тооцогдох, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт орших Жаргалантын амны дурсгалт газрыг сэргээн босгох, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах төслийг санаачлан боловсруулсан. Үүнийгээ 2009 онд АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийн хадгалалтын сангийн тэтгэлгээр сэргээн босгох, бүрэн баримтжуулах ажлыг судлаач нөхдийн хамт хэрэгжүүлсэн. Энэ ажил нь уг дурсгалыг дэлхийн өвд бүртгүүлэх бас нэг шат гишгүүр болсон гэж боддог. Мөн уг дурсгалын талаар“Жаргалантын амны буган хөшөөд” гэдэг ном хэвлүүлсэн.
-Судлаачид таны “Монголын умард нутгийн буган хөшөөд” номыг буган хөшөөний талаарх хамгийн сонирхолтой, баримтаар дүүрэн, судалгаа сайтай бүтээл болсон гэж үнэлдэг юм билээ.
-Баярлалаа. Шинжлэх ухаан, соёлын ач холбогдолтой бүтээл болсон. Хамгийн гол нь буган хөшөөн дээрх дүрслэлүүдийн утга бэлгэдлийг мөшгөн тайлбарлах оролдлогыг монгол сэтгэлгээ, уламжлалт зан үйл, бөөгийн шашин, угсаатны зүйн уламжлалт мэдлэг, ойлголтуудад тулгуурлан тайлбарласан юм. Мэдээж буган хөшөөн дээрх бүх дүрслэлийн байр байдал, хэлбэр төрхийн талаар анх удаа нарийн тоон болон чанарын судалгаа хийхийг хичээсэн. Тухайлбал, буган хөшөөний хэмжээ, хийц, түүн дээр дүрсэлсэн амьтад болон эд зүйлсийн дүрслэл, тахилгын байгууламжийн тоо зэргээс хамааран тухайн хүний нийгмийн зэрэг дэвийг тодорхойлох боломжтой. Түүнчлэн буган хөшөөний бүс нутгийн онцлогт тулгуурлан соёлын төв, зах хязгаар, орон нутгийн шинж байдлыг гаргасан юм. Буган хөшөөний тахилгын байгууламжуудыг анх удаа хамгийн олон тоогоор тодорхой зорилготой малтан судалж, он цагийн хүрээг нь лабораторийн аргаар тогтоон, тахилгын байгууламжийн зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарласан. Буган хөшөөний судалгаатай холбоотойгоор урган гардаг хамгийн сонирхолтой сэдэв нь адуу, мал аж ахуйн соёлын баримтууд. Буган хөшөө, хиргисүүрийн тахилгаас адууны толгой олдох нь түгээмэл. Эдгээр нь Монголоос олдсон хамгийн эртний гаршуулсан адууны яс юм. Эдгээр олдворт хийсэн судалгааны үр дүнгээр бид 3000 жилийн өмнө тал нутагтаа адуугаа унаж эдлээд, айргийг нь ууж байсныг тогтоосон. Үүнээс өмнөх үеийн соёлын дурсгалд гаршуулсан адууолдсон баримт ховор.
-Та Монголынүндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтнаас эхлээд удирдах албанд хүртэл 20 гаруй жил ажилласан шүү дээ. Ер нь музейн цуглуулгыг судлах ажил өдгөө ямар хэмжээнд байгаа бол?
-Монголын түүх, соёлын асар их өвийг хадгалж, хамгаалж, судалж, сурталчлан таниулах ариун зорилготой Үндэсний музей гэдэг байгууллагаас ажлын гараагаа эхлүүлсэн. 20 орчим жил тасралтгүй ажиллажээ. Энэ байгууллагад ажиллаж байсан, ажиллаж буй, мэдлэг, чадвартай, гэгээн сайхан сэтгэлтэй олон хүнээс асар их зүйл сурч мэдсэн. Ээлтэй сайхан соёлын өргөө гэж хэлнэ. 2021 оноос ХБНГУ-ын Макс Планкийн хүрээлэнд ажиллаж эхэлснээс хойш музейн ажлаасаа жаахан хөндийрсөн. Гэхдээ Үндэсний музей бол миний ажил үйлсийн салшгүй нэг хэсэг. Хүний амьдралын 20 жил гэдэг чамлахааргүй хугацаа шүү дээ. Саяхнаас ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн чадварлаг, бүтээлч хамт олны дундаас, ажил, амьдралынхаа бас нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ.
Монгол Улсын хувьд музейн цуглуулгын судалгаа өндөр түвшинд хүрсэн гэж хэлж чадахгүй. Музейн үзмэр цуглуулгын судалгааг хөгжингүй орнуудад маш өндөр түвшинд хийж буй. Гэтэл манай музейнүүдийн хүний нөөц, туршлага, судалгааны тоног төхөөрөмж хангалтгүй, лаборатори гээд дутагдах зүйл их бий. Монгол Улсад музей үүсэж хөгжөөд хэдийн 100 жилтэй золгож буй. Гэвч энэ салбарт хийх ажил их байна. Музейн ажилтнууд үзмэр цуглуулгаа судлах, сурталчлах ажлыг чадлаараа, боломжийнхоо хэрээр хийсээр ирсэн. Өнөө үед олон шинэ музей шил шилээ даран нээгдэж байна. Эдгээр нь дэргэдээ орчин үеийн төхөөрөмжүүдээр тоноглосон судалгааны лабораторитой, ажиллах орон зай, боломж нөхцөл сайтай болсон нь музейн цуглуулгын судалгааг өөр түвшинд хүргэх байх гэж боддог. Мэдээж мэргэшсэн сайн судлаач, хүний нөөц үүнд тэргүүлэх үүрэгтэйг мартаж болохгүй.
-Археологич болоход тань юу нөлөөлөв?
-Зарим хүн шиг багаасаа мөрөөдөж сонгосон ажил биш. Санаандгүй хувь заяаны эргэлтээр шинжлэх ухааны салбар луу орчихсон. Би МУИС-ийн түүхийн ангийг төгссөн. Археологийн салбарт ажиллахад ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн их нөлөөлсөн. Миний археологийн анхны багш. Их сургуулийн түүхийн ангийн нэгдүгээр дамжааны оюутан бүр танилцах дадлагад явах ёстой байв. Гэтэл би найзтайгаа хамт тэр дадлагад яваагүй юм. Бид хоёр танилцах дадлага хийгээгүй учир төгсөх курстээ аль нэг судалгааны байгууллагад нөхөж хийхээс өөр аргагүй болов. Тиймээс манай ангийн багш З.Лонжид биднийг тэр үеийн Үндэсний түүхийн музейд дадлага хийлгэхээр илгээсэн юм. Сохорсон биш завшив гэдэг шиг тэнд олон сайхан судлаач, эрдэмт хүнтэй танилцсаны нэг нь археологич Г.Эрэгзэн байсан юм. Тэрбээр бидний дадлагыг удирдаж, намайг археологийн хээрийн судалгаанд ажиллуулснаар энэ салбарт анх дурлуулсан. Сургуулиа төгсөөд музейд археологич, эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. Сургуулиа дөнгөж дүүргэсэн хүүд том итгэл хүлээлгэсэн захирал С.Идшинноров болон хамт олондоо маш талархдаг.
-Одоо ямар судалгаанд төвлөрөн ажиллаж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд буган хөшөөгөө үргэлжлүүлэн судлахын сацуу Хориг уулын дурсгалыг сонирхон, дундад үеийн археологийн судалгаа руу жаахан өнгийж байгаа. Хамгийн гол нь Монголын түүх, соёлын өвийг бүртгэлжүүлэх, эзэнжүүлэх, хайрлан хамгаалах сэтгэл зүрхтэй залуу үе бэлтгэхгүй бол ирээдүй бүрхэг харагдаж байна. Тиймээс ХБНГУ-ын Макс Планкийн хүрээлэнтэй хамтран Монгол нутаг дахь түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг бүртгэн баримтжуулах, зайнаас тандан олох, бүртгэх, мэдээллийн сан үүсгэх төсөлд гол анхаарлаа хандуулан ажиллаж буй. Мөн хүүхэд, залуучуудад үндэсний өв соёлоо хайрлан хүндэтгэх, үнэ цэнийг ойлгуулах талаар бага сага ажил санаачлан, дотоод, гадаадын нөхдийн хамт “Өв хамгаалагч” төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Дархадын хотгорын гурван сумын зарим багш, сурагчийн соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх зуны сургалт явуулсан. Гол зорилго нь сурагчдаар дамжуулан бүс нутаг, хүүхэд, гэр бүлийн хүрээнд соёлын өвийн боловсролыг дээшлүүлэхэд нөлөөлөх юм. Цаашлаад үндэсний соёл, уламжлалаа эрхэмлэн дээдэлж, хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэх зорилготой. Энэ жил уг төслийг үргэлжлүүлэн, соёлын өвийн ойлголт, судалгааны ажлын ач холбогдлыг таниулах “Өв хамгаалагчид” гарын авлага хэвлүүлэн Хөвсгөл аймгийн хэмжээнд тараан, сургалт зохион байгуулж байна. Мөн энэхүү сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг орон нутгийн музейнхэн хийх боломж олгосон. Үүний хүрээнд нүүдлийн сургалт явуулах боломжтой иж бүрэн гэр, тоног төхөөрөмжийг Хөвсгөл аймгийн музейд бэлэглэсэн. Энэ мэтээр бага сага ажил хийж, бодож санасан зүйлээ алхам алхмаар амжуулсаар л явна.
-Манай археологийн малтлага, судалгааны ажлууд ихэвчлэн гадаадын санхүүжилтийн хүчээр урагшилдаг. Ер нь манай төр засгаас археологичдоо хэр дэмждэг юм бол?
-Археологийн судалгааны ихэнх ажил гадаадын санхүүжилтээр урагшилж буй нь үнэн. Гэхдээ сүүлийн үед үндэсний зарим байгууллага, хувь хүмүүс археологийн судалгааг дэмжих, санхүүжүүлэх хандлагатай болж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, “Голомт” банк ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “Өв соёлын голомт” нэртэй төслийг санхүүжүүлснээр олон шинэ нээлт, судалгаа үр дүнд хүрч байна. Мөн улсын төсвөөр судалгаа шинжилгээ хийж буй сайн жишээ цөөнгүй. Нэг үеэ бодвол соёлын салбар өндийж байна гэж хардаг.
-Иргэд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын талааройлголт муутайгаас болж үнэт зүйлсээ санамсаргүй байдлаар эвдэн сүйтгэх тохиолдол бий шүүдээ. Үүний тухайд та юу хэлэх вэ?
-Энэ бол хамгийн их санаа зовнидог асуудал. Бид соёлын өвийн боловсрол, мэдлэггүйгээсээ болж олон зүйлийг устган сүйтгэж байна. Археологийн дурсгал буюусоёлын үл хөдлөх олдвохэрэглэгдэхүүнийг нэг л устгавал дахин хэзээ ч нөхөн сэргээж болдоггүй. Байгаль орчин, мод бутыг нөхөн сэргээж болно. Гэтэл соёлын өв, тэр дундаа үл хөдлөх дурсгал, олдворыг хэзээ ч нөхөн сэргээх боломжгүй. Тиймээс бид ийм эмзэг нандин соёлын өвөө хайрлан хамгаалах, хүндлэн дээдлэх үзэл санаа, мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Энэ талын мэдлэг, мэдээллийг албан ёсны сургалтын хөтөлбөрт тусгах ёстой. Ер нь хүүхэд, залуучуудаа эх оронч хүн болгож төлөвшүүлэхэд томчууд бидний үүрэг маш их. Зөв үлгэр дуурайл үзүүлэхгүй бол хойч үе маань харийн соёлд автаж, олон мянган жил дэлхийн түүхэнд онцгойрсон монгол соёл, өв уламжлал бүдгэрэх аюул хол биш, ойр байна. Тиймээс хүн бүрэх орон, үндэс угсаа, соёл, өв уламжлалаа ойлгож ухамсарлах, хайрлан хүндлэх, үнэт зүйлээ болгох, өвлөн уламжлуулах зайлшгүй шаардлагатай.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн